Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал ирэх 7 хоногт болно

hi

Өнгөрөгч 2022 оны аравдугаар сарын 10-нд БЗД-ийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн шүүх хурал энэ сарын 24-ний 11.00 цагт болно. Арав гаруй хоногийн өмнө Ч.Маралмаад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд Ч.Маралмаа өөрийн өмгөөлөгчийн хамт оролцсон юм. Ингэхдээ өмгөөлөгчийн зүгээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцсон байдаг.

Хэргийн талаар эргэн сануулахад, Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх