Б.Адьяатөр


Эмэгтэй жолооч хүн мөргөж, 400 метр чирч хөнөөснөө "осол гаргаснаа мэдээгүй" хэмээжээ

hi

Чингэлтэй дүүрэгт зам тээврийн ослоор хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад приус маркийн автомашины жолооч Э нь явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байжээ.

Тухайн жолооч нь "Гранд плаза" худалдааны төвийн ойролцоох зам дээр явган зорчигчийг мөргөжээ. Улмаар хохирогч нь тухайн автомашины доор чирэгдэж, "Бөмбөгөр" худалдааны төвийн ойролцоо хаягдсан болох нь камерын бичлэгт үлджээ.

Харин жолооч эмэгтэй "Хүн дайрч, чирч явснаа мэдээгүй" хэмээн мэдүүлсэн байна. Иймд иргэд та бүхний авто замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Хаха 9 6 Таалагдсан 7 Гунигтай 23 Нүдний булай 59 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 30