Г.Сайханбаяр: "Оюутан-цэрэг" хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн өргөн хэмжээтэйгээр зохион байгуулна
hi

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар энэ оны хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүдтэй уулзаж, сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ оны "Оюутан-цэрэг" хөтөлбөрийн хувьд 1500 оюутан, суралцагчдыг хамруулж байгаагаараа онцлог бөгөөд орон нутгийн оюутнууд хамрагдах боломжтой болсон гэх мэт давуу талтай юм. Мөн “Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлийг төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-аар бүртгэж оюутан, суралцагчдын нас, сургууль, дамжаа, сурлагын голч дүнгийн мэдээллийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажуулж оюутан, суралцагсдын мэдээллийг авчээ.
Сонгон шалгаруулалтад хамрагдаж шалгарсан оюутнууд одоогоор цэргийн дүрмээ судалж буй бөгөөд 6-р сарын эхээр хоёр сарын хугацаатай хээрийн дадлага, сургуулилтдаа явах юм. Оюутан залуусын сэтгэл санаа өөдрөг, цэрэгжилтийн анхан шатны мэдлэгүүдийг суралцсан нь ажиглагдаж байлаа.
Эл уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ""Оюутан-цэрэг" хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн өргөн хэмжээтэйгээр зохион байгуулна. Өмнөх онуудынхаас олон оюутан бэлтгэх гэж байгаа болохоор оюутан цэргүүдийг байрлуулах байрны асуудлаас эхлээд олон асуудлыг шийдэхээр ажиллаж байна" хэмээлээ. Улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулах, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг нэмэгдүүлэх, төрийн алба хаших, батлан хамгаалах бэлтгэлжилтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг бүрдүүлсэн нь тэдгээрийг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжилтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдарын болон сэтгэл зүйн бэлтгэлжилтэй болгон төлөвшүүлж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг авч, тус сургалтын эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна.