
Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллээр МУГЖ Т.Баясгалан болон Д.Кёкшүшюзанбатбаяр нарыг салах гэж байгаа бөгөөд Т.Баясгаланг хуучин хамтран дуулагч болох МУГЖ С.Жавхлантай амьдарч байгаа хэмээгээд байсан юм.
Энэ мэдээллийг МУГЖ Т.Баясгалан үгүйсгэлээ. Тэрбээр "Цаг хугацааг урт богиноор нь гэхээс илүүтэй агуулгаар нь хардаг даа. Та бүхэн минь сайхан намаржиж байна уу? Тэртээх 1998 оноос хойш урлагийн салбарт хөл тавьж, 25 намрыг олныхоо хайр хүндлэл дунд үдлээ. Заримдаа худал хуурмагийн бөөрөнд хэл амны бай болсоор ирсэн. Одоо ч л үл дуусах юм. Сүүлийн үед гараад буй мэдээллүүдтэй холбоотойгоор Та бүхэн минь сэтгэлээ бүү чилээгээрэй! Хүн бүхэн дор бүрнээ ажил амьдралаа өөд татаад явахад бидэнд бусдын амьдралыг шүүж, худал хуурмаг мэдээлэлд автах завгүй болно шүү дээ.
Энэ амралтын өдрүүдэд урлагийн ажилтны тэмдэглэлт өдөр болон барилгачдын баяр тохиож буй. Иймд урлагийн ажилтнууд болон барилгын салбарт хөдөлмөрлөж буй нийт хамт олондоо баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг ерөөе" хэмээжээ.