Б.Адьяатөр


Вьетнамд Монгол Улсын 9 иргэн залилан, хулгайн хэргээр 10 хүртэлх жилийн ял эдэлж байна

hi

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн өдрүүдэд БНСВУ-д айлчилсан. Айлчлалын үеэр тус улсын хуулийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон монгол хүмүүсийн талаарх мэдээллийг өгчээ.

No description available.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 9 иргэн гэмт хэрэгт холбогдсоны улмаас БНСВУ-д ял эдэлж байгаа аж. Тэдний хоёр нь тус улсын өмнөд хэсгийн Бинь Туан мужийн Ту Дык хорих ангид цахим залилангийн гэмт хэрэгт буруутгагдаж ял эдэлж байна. Дээрх хоёр иргэд тус улсын шүүхээс 8-10 жилийн хорих ял оноосон бөгөөд 4 жил гаруйн ялыг эдлээд байгаа аж.

No description available.

Түүнчлэн 2022 оны зургадугаар сард манай улсын нэр бүхий 7 иргэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, хууль бусаар олсон бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэмт хэрэгт холбогдуулан Ханой хотын Цагдаагийн газраас цагдан хорих, яаралтай баривчлах тухай тогтоол гаргаж, түр саатуулах шийдвэр гаргасан байна. Дээрх иргэдийн эрүүгийн хэргийн шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард болсон бөгөөд уг шүүх хурлаар нэр бүхий 7 иргэнээс 6 иргэнийг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож 8 жил, 1 иргэнийг гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг захиран зарцуулах, эх үүсвэрийг нуун дарагдуулах зүйл ангиар тус тус буруутгаж 3 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

No description available.

Зүүн өмнөд Азийн бусад улс орнууд болох Камбож, Малайз зэрэг улсад зорчсон Монгол иргэд Вьетнам Улсад очиж хулгайн хэрэгт холбогдох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгджээ. БНСВУ-ын тухайд ялын бодлого чангатай тул гэмт хэрэг үйлдэхгүй, холбогдохгүй байхыг сэрэмжлүүлье.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0