Д.Жамъяндагва


УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы компани нарсан ойг ХЯДАЖ байна

hi

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы эзэмшлийн  "Болдтөмөр Ерөө Гол" ХХК-ийн туслан гүйцэтгэгч "Хишиг арвин" ХХК Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулах үедээ асар олон тооны нарсан ойг устгаж үгүй хийжээ.

Тодруулбал тус компанийн гаргасан отвол буюу овоолго шороо нурж зам дагуух нялх нарсан төгөлийг даржээ. Гэвч компани өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь үргэлжилж мод сүйтгэсээр байгаа талаар нутгийн иргэд мэдээлж байна.

100 сая мод тарина гэсэн амлалт хаачив?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэг ч гэсэн модыг арчилж ургуулахын төлөө нэг хэсэг нь өдөр шөнөгүй зүтгэж байхад цахим хуудсаараа "100 сая мод ургуулах зорилттой"  хэмээн тунхагласан тус компани ийнхүү нялх нарсан ойг хайр найргүй хядаж байна.

Компанийн ажилчид энэ талаар тодруулахад "байгалиа бодох нь бүү хэл  ажилчдаа бодохгүй байна. Нийгмийн даатгал төлөөгүйн улмаас ажилчид бидний эрх ашиг ч хохирч байна. Нийгмийн даатгалтай 10 сараар нь төлнө гэсэн гэрээ хийсэн гэх юм. Энэ хугацааг нь хүлээхээр бид зээл ч авч чадахгүй гадагшаа ч гарч чадахгүй байна" гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.

 

 

Намынхаа бодлогыг "хоёр үзүүртэй зүү" мэт харагдуулсан бэлтэй гишүүний, хэнэггүй үйлдэл

Б.Дэлгэрсайхан гишүүнийг МАН-ын дарга асан, МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн хэмээн ярилцдаг. Гэвч өөрийнх нь НҮБ-ын индэр дээрээс зарласан үйл хэргийг нь ойрын нөхөр намын гишүүн нь уландаа гишгэж байгааг хараад толгойг нь илээд өнгөрөөх үү? Хувийнхаа 1000 вагоноор төмрийн хүдэр зөөдөг бэл бэнчинтэй гишүүнд ашиг л олж байвал намын бодлого, хэн хэдэн мод тарих нь хамаагүй бололтой. Нэг хэсэг нөхөд нь тэрбум тарина, ургуулна, арчилна гэж сошиал орчинд хүрз, жоотуу барьж авхуулсан зургаараа давалгаалж байхад өөр нэгнийх нь эзэмшлийн компани нарсан ойг тэр чигээр нь устгаж байгаа нь МАН-ын бодлогыг "хоёр үзүүртэй зүү" мэт олон түмэнд харагдуулж байна. 

 

 

 

 

 

Хаха 7 0 Таалагдсан 1 Гунигтай 13 Нүдний булай 6 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 36