
Ардчилсан намын төлөөлөгчид энэ сарын 2-нд чуулж намын XIV их хурлаа хийсэн. үеэр УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн биед "Зэс-Эрдэнийн хувь" ХК-ийн захирал Д.Алтанхуяг халдсан талаар бид мэдээлсэн.
Түүнийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилээр гарахыг хязгаарлаж, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм. Тэгвэл Д.Алтанхуяг нь сүмоч Кёкүтэнхо Н.Цэвэгнямын нагац дүү буюу ээжийнх нь хамгийн бага дүү ажээ. Мөн тэрбээр 25 дугаар суваг телевизэд сумо тайлбарлагчаар оюутан цагаасаа ажилласан юм.