Тэрбум мод тарих санаачилгын хүрээнд жимс, жимсгэнийн мод тарих чиглэлээр Франц улсаас туршлага судална

hi

Цар тахлын улмаас хойшлогдоод байсан Монгол, Францын хөдөө аж ахуйн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагджээ.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар талууд хөдөө аж ахуй, хүнсний салбар дахь өнөөгийн байдал, баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хоёр талын төсөл хөтөлбөрийн явцыг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэл, боломжуудын талаар санал солилцсон байна. Тухайлбал,

  • цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицох чадвартай малын удмын сан,
  • хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх,
  • газар зүйн заалтын бүтээгдэхүүнийг Европын холбоонд бүртгүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах,
  • хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг холбож өгөх, санхүүгийн эх үүсвэрийг олоход нь дэмжлэг үзүүлэх,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих санаачилгын хүрээнд жимс, жимсгэнийн мод тарих чиглэлээр туршлага судлааар болсон байна. 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0