Бидний тухай

“Туг.мн” мэдээллийн сайт нь 2016 онд байгуулагдаж, иргэний мэдэх эрхэд үйлчлэх, танин мэдэх, соён гэгээрэх, хянах хэрэгцээг хангах сэтгүүл зүйн үүргийг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон ажиллаж байна.

Бидний эрхэм зорилго бол мэргэжлийн сэтгүүл зүйн зарчим, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан, иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний индэр болохыг эрхэмлэж, эх орондоо чөлөөт сэтгүүл зүйг бэхжүүлэх бодлого юм.

Манай байгууллага Олон улсын мэргэжлийн сэтгүүл зүйн нийгэмлэгийн Ёс зүйн дүрмийн оршилд бичигдсэн "Олон нийтийн соён гэгээрэл бол шударга ёсны анхдагч, ардчиллын үндэс" хэмээх байр суурьд нэгдэж, үнэний дуу хоолой байхыг тэргүүлэх чиглэлээ болгосон билээ. Үүний тулд төр, түүний байгууллага, бизнесийн бүлэглэлүүдээс хараат бус, нөлөөнд үл автах редакцийг байгуулсан.

Түүнчлэн дэлхий ертөнцийн хөгжил дэвшилд хөл нийлүүлэн урагшилж, мэдээлэл түгээх технологийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн цахим холбоос, олон нийтийн сүлжээний платформуудаар дамжуулан мэдээллийг түргэн шуурхай хүргэхийг эрмэлзэн ажилладаг.

Одоогийн байдлаар бид сэтгүүл зүйн үндсэн бүтээгдэхүүн болох цаг үеийн мэдээ, нийтлэлийг текст, аудио, видео хосолсон интерактив хэлбэрээр бэлтгэж, дижитал медиа технологиор дамжуулан түгээж байна. Мөн сэтгүүлчийн бүтээлч эрэл хайгуулаар бүтсэн эрэн сурвалжлах бүтэн нэвтрүүлэг, уран сайхны найруулал бүхий дүрсжүүлсэн хөрөг нийтлэлийг олон нийтэд хүргэж байгаа билээ.

Өдгөө "Туг.мн" сайтын дагагчын тоо 300 мянгыг давж, өдөр тутамд хагас сая хэрэглэгч сайтад хандаж, тогтмол мэдээлэл авч байна.

Б.Ариунтуул

Эрхлэгч

М.Учрал

Админ

Б.Уянга

Менежер

У.Сарангэрэл

Тоймч

Б.Адъяатөр

Редактор

М.Майнаран

Сэтгүүлч

Б.Баттүшиг

Тоймч

Б.Ариун-Уянга

Редактор

Ц.Даваасамбуу

Орчуулагч

Б.Мөнх-Ундрах

Зураглаач

У.Цогжавхлан

Сэтгүүлч

Ж.Элбэгбаяр

Зураглаач


Түүхэн замнал

2015

Сайт үүсгэн байгуулагдах нөхцөл бүрдэж, Туг.мн нэршил дээр тогтов.

2016

Туг.мн сайт албан ёсны логотой болж, осмо төхөөрөмж ашиглан ухаалаг гар утсаар шууд дамжуулалт хийж эхлэв.

2017

Дэлхий дахинаа болж буй үйл явдлын мэдээллийг олон эх сурвалжаас тоймлон, цаг алдалгүй түгээх болов.

2018

Шууд дамжуулалт, видео контент, мэдээ, нийтлэл хосолсон хувилбараар үйл ажиллагаагаа өргөжүүлж эхлэв.

2019

Туг.мн сайтыг илэрхийлэх албан ёсны цуврал контент бэлтгэн нийлүүлж эхлэв.

2020

Орчин үеийн тоног төхөөрөмж, кино камер, дэвшилтэт технологи ашиглан хүчин чадлаа нэмэгдүүлсэн түүхэн үе.

2021

Туг.мн сайт гарааны бизнес эрхлэгчдэд зориулж брэндбүүк, маркетинг зөвлөгөө үзүүлэх үйлчилгээ нэвтрүүлэв.

2022

Сайтын хоёрдугаар үеийн шинэчлэлийн ажлыг эхлүүлэв.

“Цахим Наадам” төслийг санаачилж, Зөв.мн, Цахиур.мн сайтуудтай хамтран Монголд

анх удаа мэдээллийн сайт телевизийн хэмжээнд ажиллаж, 2 өдрийн турш Үндэсний их баяр наадмыг шууд дамжуулав.

“Монгол-Мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг Өрөг.мн сайттай хамтран амжилттай зохион байгуулав.

2023

Сайтын гуравдугаар үеийн шинэчлэлийн ажлыг эхлүүлэв.