
✔ Ходоодны үрэвсэлийн үед ямар зовиур шинж тэмдэг илрэх вэ❓
Монгол хүмүүст ходоодны өвчлөл, ходоодны хавдар ихсэх хандлагатай байгаа бөгөөд эрт оношлуулж зөв эмчилгээ хийлгэхгүй байснаас ходоодны хавдар өвчний улмаас нас баралт бас их байгаад хүмүүс анхаарах ёстой. Гастрит- ходоодны үрэвслийн үед ихэвчлэн цээж хорсох, төөнөж байгаа мэт өвдөх, заримдаа дотор муухайрдаг. Ходоодны үрэвсэл нь ходоодны ханын салст бүрхүүлийн үрэвсэл . Улмаар арван хоёр хуруу гэдэс рүү дамжиж ходоод гэдэсний үрэвслийг үүсгэдэг. Эдгээр үрэвслийг хоёр ангилдаг, үүнд: ходоодны хүчиллэг ихэссэн ба багассан гэж. Хэрвээ хурц үрэвсэлийг эмчлэхгүй бол удалгүй архаг хэлбэрт шилжинэ. Мөн түүнчлэн гастритын үед ходоод хорсох эсвэл гашуун оргин хэхрүүлэх, гэдэс дүүрэх, гүйлгэх, эсвэл өтгөн хатах зэрэг шинжүүд илэрнэ. Архаг гастрит нь хүнд мэдрэгдэх ямар нэг шинж тэмдэггүй байж болох бөгөөд хүн бага зэргийн зовиурыг тоолгүй явах нь өвчин хүндэрч цаг алдахад хүргэдэг. Гастрит болон гастродуоденит өвчин хүндэрсэн тохиолдолд ходоод, 12 хуруу гэдэснээс цус алдах , ходоод цоорох,хавдарт шилжих, амь насанд ч аюул учирч болно.
✔ Энэ өвчний шалтгаан нь юу юм бол❓
Шалтгаан нь их олон янз байдаг, эдгээрт: Буруу хооллолт - хурц, халуун бүхэл хоол идэх, архи хэтрүүлэн хэрэглэх, тогтмол бус хооллох гм. Мөн сэтгэл санааны хямрал, ядаргаа, стресс их нөлөөлнө. Өвчин үүсгэгч Хеликобактери -н халдвар маш ихсэж байна. Амархан халдвар дамждаг тул гэр бүлийн гишүүд, байгууллага хамт олон гээд олон хүмүүс өвдөхөд хүргэж байна. Настайчууд болон зарим өвчний үед хүмүүс өвчин намдаах болон дааврын эм бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх (аспирин, антибиотик г.м) нь ходоодыг гэмтээж үрэвсүүлдэг. Хувь хүний амьдарлын хэв маяг , архи , тамхины хэрэглээ, хооллолт , амны хөндий, залгиурын архаг халдвар (шүд хорхойтох, гүйлсэн булчирхайн үрэвсэл г.м), цөсний хүүдийн болон элэг, нойр булчирхай -н өвчнүүд бас нөлөөлнө.
✔ Хүмүүс ямар тохиолдолд эмчид хандаж эмчлүүлэх хэрэгтэй вэ❓
Гастроэнтеролог буюу ходоод гэдэсний эмч (дотрын эмч) онош тавина. Үзлэг хийж хэд хэдэн шинжилгээ хийнэ. Үүнд: улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдсийг дурандах, ходоодонд рентген шинжилгээ хийх зэрэг. Хэрвээ архаг үрэвсэлтэй бол ходоодны шүүсний шинжилгээ, ходоодны салстын эдийн шинжилгээг мөн хийнэ. Ходоодны үрэвсэлийг шархлаа өвчинтэй андуурахгүй байх нь маш чухал. Яагаад гэвэл шинж тэмдэг нь хоорондоо их төстэй байдаг.
✔ Та хүмүүст анхааруулж ямар зөвлөгөө өгөх вэ❓
Эмчилгээний хувьд эмийн болон эмийн бус эмчилгээ зөвлөнө.
Эмч эмийн эмчилгээг тухайн хүний өвчний шинж тэмдэг, явц биеийн байдалтай уялдуулан сонгож эмчилгээ хийнэ. Архаг үрэвсэл бол удаан хугацаанд эмчлэгдэнэ (1-2 жил орчим). Хурц ба архаг үрэвсэлийн алинд ч эмийн эмчилгээний хажуугаар байнга хоолны дэглэм сахих нь зүйтэй (хурц, халуун, бүхэл хоол, кофе, хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлаж архи, тамхи хэрэглэхгүй байх). Илүү тохиромжтой дэглэмийг сонгоход ходоод гэдэсний эмч, эсвэл хоол судлаач эмч тусална. Эмчилгээний үр дүнг дахин дурандалт хийж шалгана. Архаг үрэвсэлтэй өвчтөн эмчийн хяналтанд байж, жилдээ 2-оос доошгүй удаа эмчид үзүүлнэ.
Эмийн бус эмчилгээнд- ходоодны шархны эсрэг ходоодны салст нөхөн төлжүүлэх Далайн бор замаг (Фастро)- ыг дэлхийн олон улс оронд эмчилгээнд хэрэглэх болсон. Энэ нь ходоодны салстыг бүрхээх хамгаалах, өвчин намдаах, хоол боловсруулалтыг сайжруулах, шархыг эдгээх зэрэг үр дүнтэй биологийн өндөр идэвхт бэлдмэл юм. Энэ Далайн бор замаг нь Японы Окинава арлаас олборлодог эмчилгээний өндөр чанартай гэдэг нь олон улсын судалгааны үр дүнгээр батлагдсан байдаг ба хамгийн гол ач холбогдол нь ходоодны шархыг богино хугацаанд ямарч сорвижилт үүсгэхгүй эдгээх ба ходоодны салстын булчирхайн эд хавдарын эсэд шилжихээс хамгаална. Далайн замаг учраас том хүн, хүүхэд, настай хүн гээд ямар ч насныхан хэргэлэхэд аюулгүй гаж нөлөөгүй гэдгээрээ бас давуу талтай юм.
✔ Далайн замаг тэгвэл эмийн бус эмчилгээ болно гэсэн үг үү❓
Ер нь хавдрын эсрэг эмчилгээний бэлдмэлийн 60-70 % нь далайн гаралтай бэлдмэлүүд байдаг. Мөн далайн замаг нь 200 гаран төрлийнх байдаг ба өөр өөр найрлага , эмчилгээний ач холбогдолтой байдаг. Яг л манай улсад ходоод гэдэсний , арьс харшлын, үе мөчний гээд олон янзын эмчилгээний рашаанууд байдаг шиг . Харин Окинава арлын Далайн бор замаг бол ходоодны шарх , ходоод гэдэсний үрэвсэлд онцгой сайн үр дүнтэй эмчилгээний бэлдмэл юм.
✔ Хэрхэн хэрэглэх вэ, курс эмчилгээ гэж байдаг уу❓
Ходоодны бүх төрлийн өвчний үед өглөө өлөн 1 капсулыг ууна. Өөр бусад эмийн эмчилгээтэй ч хамт хэрэглэж болно. Хүний өвчний байдлаас шалтгаалаад 20 хоногоос 2 сар түүнээс удаан жил хүртэл хугацаанд хэрэглэж болно. Учир нь хүмүүс зарим нэг өвчний улмаас байнга эм хэрэглэх шаардлагатай үед ходоод хамгаалах , цус багадалтын эсрэг, мөн дархлаа дэмжих зорилгоор хэрэглэх шаардлагатай болдог.
Фастро бэлдмэлийг Монфа эмийн компани албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг. Монгол улсын эмийн БИБ-ны бүртгэлд бүртгэгдсэн. Эмчилгээнд хэрэглэгдээд ходоодны шархны эмчилгээнд 21 хоног өглөөд 1 капсулыг ходоодны хүчил бууруулах эмтэй хамт хэрэглэхэд шархны эдгэрэлт 94% өндөр үр дүнтэй байсан ба гэдэс дүүрэх, ходоод орчим өвдөх, суулгах, өтгөн хатах зовиур шинж тэмдэгүүд засарсан эмчилгээний үр дүнгийн талаар судалгааны дүн гарсан байна.
Хоолны дэглэм: өвчний эхний 1-2 хоногт ерөөсөө юм идэхгүй байж зөвхөн шингэн юм уухыг л зөвшөөрдөг. Үүний дараа бага багаар хооллож болно (бүлээн, тослоггүй, нухаж бэлдсэн хоол). Ходоод, гэдэсний үрэвсэл, шархыг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд хоол ундны дэглэмийг нарийн сахих нь нэн чухал юм.
Эмчийн заалтаар хеликобактери пилориг устгах үндсэн эмчилгээ болох ходоодны үрэвслийн эсрэг болон антибиотик хавсарсан эмчилгээг хийнэ,
Мөн амьдралын зөв хэвшил, архи, тамхи хэрэглэхгүй байх, стресст өртөхгүй байх, амны хөндийн ариун цэвэр, шүдний сойзны зөв хэрэглээ гарын эрүүл ахуй, хувийн ариун цэврийн дэглэм сахих, цэвэр усыг унданд хэрэглэх, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, хүнсний зөв хадгалалт зэрэг нь халдварт өртөхгүй байхад чухал юм.
Эмчилгээ хийсний дараа хеликобактери пилори устах боловч дахин халдвар авах боломжтой тул эрүүл ахуйн дэглэм нарийн баримтлах хэрэгтэй. Мөн уг нян нь эмэнд тэсвэртэй байдал амархан үүсдэг учир эмчийн заагдсан эмчилгээг бүрэн төгс, заагдсан хугацаагаар яг хийж дуусгана.
Нэг гэр бүлийнхэн дунд халдварлах эрсдэл их байдаг тул гэр бүлийн гишүүд бүгд хеликобактери пилорийг илрүүлэх шинжилгээ хийлгэн, эерэг гарсан тохиолдолд, гишүүн бүр эмчилгээ хийлгэснээр үр дүнтэй болно




