
2027 оноос аж ахуйн нэгжийн тодорхой төрлийн албан татвар ногдуулах орлогод дараах шатлал үйлчилнэ.
| Албан татвар ногдуулах жилийн орлого | ААНОАТ |
|---|---|
| 0–6 тэрбум төгрөг | 10% |
| 6–10 тэрбум төгрөг | 600 сая ₮ + 6 тэрбумаас давсан хэсгийн 15% |
| 10 тэрбум төгрөгөөс дээш | 1.2 тэрбум ₮ + 10 тэрбумаас давсан хэсгийн 25% |
Энэ зохицуулалтыг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө.
Энд зургаан тэрбум болон 10 тэрбум төгрөг гэдэг нь компанийн нийт борлуулалтын орлого гэж шууд ойлгохгүй байх нь чухал. Хуулийн 20.1 нь 18.2–18.5-д заасны дагуу тодорхойлсон “албан татвар ногдуулах тухайн жилийн орлого”-д дээрх хувийг хэрэглэж байгаа.
Мөн зургаан тэрбум давлаа гээд бүх орлогод 15 хувь, 10 тэрбум давлаа гээд бүх орлогод 25 хувь тооцохгүй. Хуулийн шатлалын дагуу тухайн босгоос давсан хэсэгт өндөр хувь хэрэглэнэ.




