
Хуулиар шаардлага хангасан, тодорхой салбараас бусад үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсад байгуулсан аж ахуйн нэгжийн 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх албан татвар ногдох орлогын босгыг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэхүү өөрчлөлтийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
Гэхдээ 2.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой бүх компани автоматаар 90 хувийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг биш. Хуулийн 22.1-д заасан үйл ажиллагааны төрөл, бусад шаардлага болон харилцан хамаарал бүхий этгээдийн орлогыг хамтатган тооцох зохицуулалтыг давхар шалгах шаардлагатай.



















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








