
Зургаан жилийн завсарласны дараа Хятад, Монгол, Орос улсуудыг холбосон зорчигч тээврийн төмөр замыг дахин ашиглаж эхэллээ. Энэхүү алхам нь гурван улсын хоорондох худалдаа, аялал жуулчлалыг идэвхжүүлнэ гэж үзэж байна. 2020 оноос хойш анх удаа 2666 км (1657 миль) урт замыг туулах олон улсын зорчигч тээврийн галт тэрэг өнгөрсөн лхагва гарагт Бээжингийн төмөр замын өртөөнөөс хөдөлсөн байна.
Бээжин болон зүүн Сибирийн аж үйлдвэрийн төв Иркутск хотын хооронд аялахад ойролцоогоор 55 цаг зарцуулагдах аж. Галт тэрэг нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон бусад хотуудад зогсох болно. Энэ долоо хоногт дахин нээгдсэн уг чиглэл нь 1959 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн, Бээжин-Москвагийн урт маршрутын нэг хэсэг юм. Ковид-19 цар тахлын тархалтыг хянах зорилгоор засгийн газрууд зорчих хөдөлгөөнийг хязгаарласны улмаас уг чиглэлийн үйл ажиллагаа 2020 оны 02 дугаар сард зогссон юм. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр, төмөр замын энэхүү харилцаа нь гурван улсын хоорондох "эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжих юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу