Д.Жамъяндагва


Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг огцруулах үндэслэлүүд

hi

Хариуцлагаа умартсан Засгийн газрын хамгийн хариуцлагагүй сайдаар нэрлэгдээд буй Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг салбартаа хариуцлага,  ёс зүй тогтоож чадахгүй цар тахалын хүнд үед асуудлыг шийдвэрлэх бус асуудлаас тойрч зугтсаар  салбарынхны шүүмжлэл чинээндээ хүрч хаа сайгүй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “түүхий” сайдынхаа өмнөөс бөндөгнөж суух хооронд Замын-Үүдэд тээвэр зохицуулалтын асуудал хүндэрч, өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин өссөн нь инфляцид түүртсэн иргэд “үгээ хэлж” жагсаал өрнүүлж, төв талбайд өөрийгөө зулын гол болгож буй өнөөгийн монголын дүр зураг сошиал хуудаснаа хөвөрсөөр.

Сайдын хүү Х.Нямдоржийн “Ай Ти Би” тээвэр зуучлалын компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоочихсон байгааг  хэвлэлүүд онцолж байгаа ч хэвлэлээр “гөвүүлээд” сурсан сайд тоох ч үгүй сууна.

Өмнөговийн Гашуунсухайтын хил дээрхи Цагаан хаданд нүүрс тээвэрлэлтийн жолооч нар нь өлсөж, ядрахын туйлд хүрээд, тэсэхээ байгаад төв талбай дээр нүүрсний машинтайгаа жагсаж баривчлагдаж байхад нүүрс тээвэрлэгч 3000-аад залуусын төлөө яагаад нэг ч үг дугарсангүй вэ? Энэ мэт асуудлыг дагуулсаар удсан зам тээврийн салбарын сайдыг огцруулах хангалттай шалтгаан үүсээд байхад Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ та бөөцийлсөөр байх уу?

Огцруулах үндэслэлүүд:

Баримт:1  Энэ оны намар /2021он/ Дархан-Улаанбаатарын замын ажил дуусгавар болно гэсэн түүний худал амлалт он гарснаас хойш 20 гаруй хүний алтан амиар төлөгдсөн.

Баримт:2 ОХУ-тай тохироо ч үгүй байж олон улсын гэрээг зөрчиж, Богд уулыг тойрсон төмөр замын нээлтэд  ерөнхий сайдыг оролцуулсан нь хойд хөршийнхний дургүйцлийг хүргээд амжсан нь түүний хэр бодлогогүй болохыг нотолсон.

Баримт:3 Төмөр замын ослууд.  Ар ардаасаа гарсаар буй ослуудаас жишээлэхэд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Бэлэндалай-Орхонтуул хоорондын төмөр замын 76-р км-т үерийн ус төмөр замын хөрсөнд нөлөөлж, шатахуун тээвэрлэж явсан вагонууд замын хажуу руу унаж 80-100 тонн түлш асгарч Орхон гол руу орсон ч “Орхон гол руу түлш ороогүй” гээд хээвнэг хариулж суусан. Дарханы замыг ч тэр, Вагоны ослуудыг ч тэр “Бороо хур ихтэй байлаа” гэдэг “супер” хариултаа өгч өөрийн хариуцлагагүй үйлдлээ тэнгэр хангайд тохоод л өнгөрдөг.

Баримт:4 Хүнд даацын 680  авто машины улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг АТҮТ-ийн дарга “Д” нь  УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнд 100 мянган ам доллараас худалдсан нь илэрсэн.

Баримт:5 Л.Халтар сайдад шаардлага хүргүүлэх гэсэн тээврийн жолооч нарын том оврын авто машинтай жагсаал болж, Цагаан хаданд авлига дэндэж, хэдэн мянган жолооч амь амьдралаараа хохирч байгаа баримт дэлгэгдэж байхад салбарын сайд өөрөө Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойр хүртэл авто замыг гацаанд оруулж, тухайн замаар тээвэрлэлт хийх жолооч бүрээс татвар авдаг болгох заалттай гэрээ байгуулан “Засгийн газрын тухай хууль”, “Авто замын тухай хууль”-ийг ноцтой зөрчсөн.

Баримт:6 Дөрвөн жилийн турш л гэрэл зурагчдын нүдэнд зүүрмэглэж байгаад өртчихдөг байсан экс гишүүн Д.Оюунхоролыг Хөшигийн хөндийн нисэх буудал дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон нь мөн л олон хүний дургүйцлийг хүргэсэн.

Энэ мэт алдаатай шийдвэрүүдийг нь салбарын мэргэжилтнүүдээс эхлээд улс төрчид хүртэл хэлээд байхад “Улайхгүй” суудаг сайд маань “Улаанбаатар төмөр зам”-ын алдагдал 50 тэрбум төгрөг болсон. МИАТ-ын алдагдал 30 тэрбум төгрөг хүрэхэд ойрхон байгаа талаар ядаж сонссон болов уу? 

Нүүрс тээврийн жолооч нар бослого гаргахад бэлэн байна. Таны хариуцсан салбараас алдагдалгүй ажиллаж байгаа ямар салбар байна вэ? Л.Халтар сайд аа!!!

 

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0