
Уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ил задгай, нийтийн эзэмшлийн талбайд худалдаа олноор гарч эхэлсэн. Иймд чанарын шаардлага хангахгүй газар бэлтгэсэн бууз банш, мах, цагаан идээ худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна.
Гар аргаар бэлтгэсэн бууз, баншны дийлэнх нь стандартын шаардлага хангадаггүй. Үхэр, хонины махаар хийсэн гэдэг ч тэмээ, ямааны махыг хольж хийсэн тохиолдлыг мэргэжлийн байгууллагынхан тогтоож байжээ. Энэ нь нян үүсэх орчныг бүрдүүлдэг.
Мөн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч ААН, иргэд үйлдвэрлэлд үндсэн түүхий эд хүлээн авах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцдаа чанар, аюулгүй байдлыг хангаж, дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу