“NATURE”: Монголын хөрсний доройтлыг мөөгөнцрийн тусламжтай сэргээх аргыг судалж байна

Хуваалцах:
“NATURE”: Монголын хөрсний доройтлыг мөөгөнцрийн тусламжтай сэргээх аргыг судалж байна

Температурын өсөлт, цөлжилт, бэлчээрийн даац хэтрэлт зэрэг нь Монгол орны өвөрмөц цөл-хээрийн бүс нутаг болон нүүдлийн мал аж ахуйн соёлд ноцтой хохирол учруулж байна. Гэвч судлаачдын баг нэгэн шийдлийг олсон байна. Тэдний олж тогтоосноор, газрын гадаргуу дээрх амьдралыг тэтгэдэг мөөгөнцрийн чухал сүлжээнүүдийг хамгаалах нь биологийн олон янз байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, доройтсон газрыг сэргээхэд тус дөхөм болох ажээ.

Ихэнх экосистемд мөөгөнцрийн үл үзэгдэх сүлжээнүүд ургамлын үндэстэй холбогдсон байдаг аж. "Арбускуляр микориз" (arbuscular mycorrhizal) гэж нэрлэгддэг эдгээр мөөгөнцөр нь хөрснөөс азот, фосфорыг цуглуулан ургамалд өгдөг бол, хариуд нь ургамал илүүдэл нүүрстөрөгчийг үндсээрээ дамжуулан мөөгөнцөрт өгдөг байна. Ингэснээр нүүрстөрөгчийг агаар мандлаас ялгаж, хөрсөнд хуримтлуулахад тусалдаг байна. Амстердамын их сургуулийн хувьслын биологич Тоби Кирс "Монгол оронд хуурай хээрийн бүс нутгийн амьдралыг тэтгэдэг, маш өвөрмөц мөөгөнцрийн сүлжээнүүд бий" хэмээжээ. Кирс Монгол дахь микориз мөөгөнцрийн гол төвлөрлүүдийг (hotspots) тодорхойлж, зураглал гаргах төслийг удирдаж байгаа аж. Тэрбээр "Бид цөлжилттэй тэмцэхийн зэрэгцээ ургамал болон экосистемийг сэргээхэд нэн чухал үүрэг гүйцэтгэх мөөгөнцрүүдийг хамгаалахыг зорьж байна" гэжээ. Кирсийн хэлснээр, мөөгөнцрийн сүлжээнд илүү их анхаарал хандуулах нь цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хоорондоо нягт холбоотой дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тус болж магадгүй юм.

Өнгөрсөн сард Армени улсын Ереван хотод болсон НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын бага хурлын үеэр дахин гурван улс мөөгөнцрийг хамгаалах амлалтад нэгдсэнээр, нийт гарын үсэг зурсан улс орны тоо 17-д хүрсэн байна.

Киерсийн баг нь дэлхий даяар мөөгөнцрийн системийг газрын зурагт буулгаж, хамгаалахын төлөө ажилладаг ашгийн бус байгууллага болох “Газар доорх сүлжээг хамгаалах нийгэмлэг” (SPUN) юм. Есдүгээр сард судлаачид Монголын баруун өмнөд хэсэгт 500 гаруй төрлийн мөөгөнцөр олсон бөгөөд үүний 90 хувь нь өмнө нь мэдэгддэггүй байжээ. Киерсийн баг цөлжилтийг хязгаарлах, уур амьсгалын өөрчлөлтийн тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэх стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор мөөгөнцрийн халуун цэгүүдийн газрын зураг, өгөгдлийг танилцуулахаар хэд хэдэн Засгийн газартай хэлэлцээр хийж байгаа аж. Тус багийнхан Монголд мөөгөнцрийн төрөл зүйл дор хаяж 44 хувиар, ургамлын бүрхэвч 60 хувиар бага байгааг тогтоожээ.

https://www.nature.com/articles/d41586-026-03589-9


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих