Брэд Питт, Анжелина Жоли нарын хүүхдүүд болох Захара, Мэддокс болон бага охин Вивьен нар “Pitt” овгоо хасуулжээ

Хуваалцах:
Брэд Питт, Анжелина Жоли нарын хүүхдүүд болох Захара, Мэддокс болон бага охин Вивьен нар  “Pitt” овгоо хасуулжээ

Брэд Питт, Анжелина Жоли нар 2004 онд “Mr. & Mrs. Smith” киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд удалгүй Холливудын хамгийн их анхаарал татсан хосуудын нэг болсон юм. Тухайн үед Питт жүжигчин Женнифер Энистонтой гэрлэсэн байсан ч тэдний гэрлэлт 2005 онд албан ёсоор дуусгавар болсон юм.

Харин Питт, Жоли нарын харилцаа  дотносож, хэвлэл мэдээллийнхэн тэднийг “Brangelina” хэмээн нэрлэх болсон. Тэд хамтдаа зургаан хүүхэд өсгөсөн. Гэвч тэдний үлгэрийн мэт хайр дурлал удаан үргэлжлээгүй бөгөөд 2016 оны есдүгээр сард Жоли гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан. 

Хосуудын салалт хүүхдүүдийн асрамж, эд хөрөнгийн хуваарилалт болон Франц дахь Château Miraval дарсны үйлдвэрийн эзэмшлийн асуудлаар үргэлжилж, шүүхийн маргаан найман жилийн турш үргэлжилсэн. Улмаар 2024 оны арванхоёрдугаар сард тэд гэр бүл цуцлуулах гэрээнд гарын үсэг зурснаар урт хугацааны ажиллагаа албан ёсоор дууссан юм. Үүний дараа тэдний охин Шайло 2024 онд 18 нас хүрснийхээ дараа эцгийнхээ овгийг хасуулах хүсэлт гаргаж, Shiloh Jolie нэрээр албан ёсоор бүртгүүлсэн. Харин 2026 онд Захара, Мэддокс болон бага охин Вивьен нар мөн “Pitt” овгоо хасуулжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих