Газрын тосны нийлүүлэлтэд тасалдал үүсэх эрсдэл бий болжээ

Хуваалцах:
Газрын тосны нийлүүлэлтэд тасалдал үүсэх эрсдэл бий болжээ

АНУ Ираныг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлогоо эрчимжүүлснээр нийлүүлэлтийн тасалдал үүсэх эрсдэл нэмэгдэж, газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр эрс  өсөх төлөвтэй байна. Энэ долоо хоногт брент төрлийн газрын тосны үнийн өсөлт таван хувь давж магадгүй байгаа юм. Хэдий тийм боловч сүүлийн байдлаар ханш нь 0.7 хувиар суларч, баррель нь 93 ам.доллар болоод байна.

Харин WTI төрлийн газрын тосны үнэ таван өдөр дараалан өссөний дараа сүүлийн байдлаар 0.8 хувиар буурч, баррель нь 86 ам.доллар орчимд тогтворжлоо.  АНУ болон Ираны дайн нь Ойрх Дорнодын нийлүүлэлтийг тасалдуулснаар энэ онд газрын тосны үнэ 50 гаруй хувиар өсөөд байгаа юм. Мөн Украины тал ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцийг онилон цохилт өгч буй нь дэлхийн түлшний зах зээлийн хомсдолыг гүнзгийрүүлж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих