
Жирэмсэн үедээ ацетаминофен уусан эхчүүдээс төрсөн зарим охидын нөхөн үржихүйд хожим нь сөрөг нөлөө учирч болзошгүйг шинэ судалгаагаар тогтоожээ. Ацетаминофен нь жирэмсний үед халуурах эсвэл өвдөлтийг эмчлэх хамгийн аюулгүй жоргүй сонголт хэмээгддэг боловч эмч нар зөвхөн шаардлагатай үед хэрэглэхийг зөвлөж байна. мерикийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар "Одоогийн эмнэлзүйн зөвлөмжийг өөрчлөх ёстой гэсэн албан ёсны дүгнэлт гараагүй. ACOG-ийн одоогийн удирдамжийн дагуу ацетаминофен нь жирэмсний үед хэрэглэж болох цорын ганц аюулгүй эмийн нэг хэвээр байгаа бөгөөд өвчтөнүүд эмийн хэрэглээнд ямар нэгэн өөрчлөлт оруулахаасаа өмнө эх барихын мэргэжилтэнтэй зөвлөлдөх хэрэгтэй" гэж мэдэгджээ.
Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Дональд Трамп ямар нэгэн нотлох баримтгүйгээр аутизм эм болон зарим төрлийн вакцинаас үүдэлтэй гэж мэдэгдээд жирэмсэн эмэгтэйчүүдэд уг эмийг хэрэглэхээс зайлсхийж, өвдөлтийг "тэсвэрлэхийг" зөвлөснөөр жирэмсэн үед ацетаминофен хэрэглэх асуудал олны анхаарлын төвд орсон юм.
https://edition.cnn.com/2026/09/08/health/acetaminophen-pregnancy-reproductive-changes





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу