
Нямтайширын Номтойбаяр “Яг үнэндээ Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч болгомооргүй байна” гэдэг үг хэлэх юм. Нөгөө талд Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч болгомоор байна гэсэн үнэмлэхүй хэсэг байгаа нь судалгаа гэгчээр илэрхийлэгдээд байгаа билээ.
Н.Номтойбаяр Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч болгомооргүй байна гэж байгаа шиг Н.Алтанхуягтай зуузай холбосон рейтингтэй байгаа хэмээгдэх Г.Занданшатарыг мөн сонгомоор байна, сонгомооргүй байна гэх ард түмний тасаг бусгууд, цөөнх олонх байж байна. Бас С.Ганбаатар дэвшээд ирдэггүй юм байх даа гэсэн хэсэг ч байж л байгаа. Энэхүү л тасаг бусгууд, олонх цөөнхүүд, Н.Номтойбаяртайгаа нийлээд ардчиллыг бүрдүүлдэг, бүтээдэгт л хамагчухал нь байгаа юм. Н.Номтойбаяр “Ардын нам шударга сонгууль явуулахгүй юм хийгээд байгаад нь дургүй хүрээд байгаа юм” гэж хэлэв. Н.Номтойбаяр үнэхээр шударга байхыг эрмэлздэг бол Ардын намын тийм гэтлэгэ, өнгөлзлийг маш сайн илчлэх нь Монголдоо тустай. Номт мөн хэллээ, аавыгаа бол дэвшихгүй, үгүй дээ гэж хэллээ.
Түүнээс үгээс хамгийн содон, анхаарал татах нь нэгдэж нийлээд сонгуульдсан ч яахав дээ гэх маягийн хандлага, чиг илэрхийлэгдсэн нь байв. Н.Номтойбаяр өөрийн гэсэн шалгарлын зам, ир мөрөө гаргаж яваа, бас ч юм үзэж туулж яваа улстөрч. Түүний өчигдрийн үгээс өөрийн толгойлдог Үндэсний эвсэл сонгуульд нэр дэвшигч гаргахгүй юм байна, харин эднийх нэг “айлтай” эвсээд орчихож мэдэх юм байна гэсэн дүгнэлт хийгдэхээр байна. Тэр айл нь Н.Номтойбаярт Ардын нам л байх нь илүү магадтай. Гэвч алсын цаад санаа нь юу байхыг тааварлахад харьцангуй эрт. Цаад талын оононд гэж нэг үг байдаг. ИЗНН, ХҮН хоёр бол сонгуульд орох чигтэй бололтой юм. Эдгээр залуу намууд Ерөнхийлөгчийн сонгуулийг ийм түргэн тулгагдаж болно гэж бодоогүй байх. Хүн хүч, эдийн засаг гээд бодит асуудлууд тулгарна. Нөгөө хоёр том системтэй, бүтэцтэй намуудыг бодвол.
Гэвч эдгээр хоёр намын нэг нь АН-ын саналыг, нөгөө нь МАН-ын саналыг таллах өнөөгийн дүр зурагтай. Сүүлийн үеийн улс төрийн нь зам харгуйг шинжвэл, үнэндээ энэ хоёр нам эрх баригчдын хэсэг байлаа. Эрх баригчдад тавигдах дүнгийн сөрөг талын сүүдэр Засгийн бялууны булан дээр суусаар байгаа бас сууж асан ХҮН, ИЗНН хоёрт яаж ийгээд л хамаарахаас аргагүй. Ингээд бүдүүвчээр нь харвал, АН л сонгуульд ялалт байгуулах илүү их шаанстай нь харагдаад байгаа юм. Ер нь бол, том агуулгаар нь бодоход нэгэнт УИХ-д суудалтай, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх бүхий намууд бүгд нэр дэвшигч илгээж, Ерөнхийлөгчийн сонгуульдаа оролцуулаасай гэдэг иргэний бодлууд ихээхэн давамгайлна.
Учир нь энэ төр улсыг тоглоомын байлгахгүй, үнэн шударга, хууль дээдэлсэн, алив дарангуйлалын нугалаасгүй байлгах нь Монголын ард түмний хүсэл зориг болсон. Энэ учраас сонгуулийг шударга болгох Н.Номтойбаярын эрмэлзэл туйлаас зөв. Үндэстний ч эрмэлзэл. Энэ эрмэлзэл хүсэлд Н.Номтойбаярыг хэрхэн ямар үлгэрлэл үзүүлэхийг шударгын үнэртэй бүхэнд дуртай хэн боловч байнга анзаарах нь дамжиггүй.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу