Энэ өвөл олон жилийн дунджаас таван хувиар илүү хүйтрэх төлөвтэй байна

Хуваалцах:
Энэ өвөл олон жилийн дунджаас таван хувиар илүү хүйтрэх төлөвтэй байна

Мөн Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн зарим, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн цөөн сумдын зарим нутгаар зуншлага оройтож, гандуу болон гантай байжээ. Энэ нь өвөлжилтийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

Иймд иргэд, малчдад өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг анхааруулж байна. Үүнд:

  • Өвөлжүүлэх малын тоо, төрөл, тарга хүч, өвс тэжээлийн нөөц, хэрэглээгээ урьдчилан тооцож, хээлтэй болон төл, тарга хүч муутай малаа хамгаалах. Шаардлагатай тохиолдолд малаа эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээг төлөвлөх.
  • Отор нүүдэл хийхээс өмнө хүлээн авах аймаг, сумтай урьдчилан тохиролцож, бэлчээр, ус, мал эмнэлгийн үйлчилгээ, замын нөхцөл болон шаардлагатай зөвшөөрлийг баталгаажуулах.
  • Өрхийн хүнс, ус, түлш, эм, холбооны хэрэгслийн нөөц бүрдүүлж, цаг агаарын сэрэмжлүүлэг, анхааруулгыг тогтмол дагах.
  • Малын өвчлөл, хорогдол, халдварт өвчний сэжиг, сэг зэм болон ус, худаг, хашаа хорооны эвдрэл, доголдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх.
  • Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэдтэй болон тусламж шаардлагатай өрхүүдэд харилцан туслалцаа үзүүлж, гамшгийн үед холбоо барих, тусламж авах зохицуулалтыг урьдчилан бүрдүүлэх шаардлагатай.

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангахыг холбогдох байгууллагаас зөвлөлөө.

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх