
Хиймэл оюунд зориулсан чип үйлдвэрлэгч АНУ-ын Нвидиа компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Женсен Хуангийг тус компанийн ерөнхийлөгч бөгөөд ерөнхий захирлын албан тушаалд эргүүлэн томилох тухай шийдвэрийг өчигдөр орой санал нэгтэйгээр гаргажээ. “Шийдвэр гаргах явцад Төлөөлөн удирдах зөвлөл нь АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтнуудаас зохих мэдээллийг авсан бөгөөд үүний үндсэн дээр ноён Хуангийг албан тушаалд нь эргүүлэн томилох нь үндэсний аюулгүй байдалд харшлахгүй гэж үзлээ” гэж "Nvidia" компанийн мэдэгдэлд дурджээ.
Үүнтэй холбоотойгоор "Nasdaq" бирж дээр "Nvidia"-гийн хувьцааны ханш 30 хувиар өсжээ. Дуулиан дэгдсэний дараахан 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн хувьцааны ханш 14 хувиар унаж, 148.87 доллар болоод байсан бол 21-ний өдөр зах зээлийн үнэлгээ нь 1.04 их наяд доллароор буурсан юм.
Хуанг Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой байж болзошгүй Хятадын иргэн эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон тухай мэдээ 11 дүгээр сарын дундуур хэвлэлүүдэд гарсны дараа тэрбээр албан тушаалаасаа огцорсон юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу