
“Засгийн газар Английн хөл бөмбөгийн Fulham багт 6.5 тэрбум төлөх болсон нь шүүмжлэл дагуулаад байна. Анх өрөнд орсон нь Ч.Номингийн буруу гэсэн мэдээлэл явсан ч үнэн чанартаа хэргийн “эзэн” нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг байжээ.
Тодруулбал, Fulham-ийн 6.5 тэрбум 2025-2026 он дамнан хэрэгжүүлэх гэрээний төлбөр бөгөөд гэрээг үзэглээд сар ч болоогүй байхад Ч.Номин Соёл, аялал жуулчлал, спорт, залуучуудын сайдаасаа огцорч, түүний оронд очсон Ч.Ундрам гэрээг санхүүтэй нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг рүү шилжүүлсэн байна.
Ийнхүү Fulham-тэй байгуулсан гэрээ Б.Батцэцэг сайдын мэдэлд очсон учраас цуцлах, хэрэгжүүлэх эрх нь түүнд байсан гэсэн үг. Хамгийн гол нь Английн хөлбөмбөгийн Fulham баг гэрээгээ хэрэгжүүлье гэж Б.Батцэцэг сайдад олонтаа хандаад тусыг эс олон учраас арга буюу Арбитрт хандсан талаараа манай талд мэдэгдсэн юм. Эцэст нь Fulham-д мөнгө шилжүүлсэн нь Сангийн яам. Fulham-тэй хийсэн гэрээг хэрэгжүүлэхгүй үл тоомсорлож, Монгол Улсыг 6.5 тэрбум төгрөгийн өрөнд оруулсан нь Б.Батцэцэг сайд болж таарч байна.
Ийнхүү гэрээ байгуулагдсан цаг хугацаа, холбогдох баримтууд Ч.Номинд ямар ч хамааралгүйг илтгэж байхад түүнийг буруутан болгон харагдуулах кампанит ажил өрнүүлж буй нь Б.Батцэцэг сайд өөрийн хариуцлагаас бултаж, бурууг бусдад тохох гэсэн оролдлого биш биз гэх хардлагыг төрүүлж байна. Өөрийнхөө алдааг бусдын нэрээр халхлах гэсэндээ ийнхүү улс төрийн акц өрнүүлж, олны анхаарлыг өөр тийш чиглүүлэх гэж байгаа юм биш үү?
Нэр бүхий улстөрчид хэвлэл, сэтгүүлч, пэйж, лайвчдаараа “Засгийн газар Английн хөл бөмбөгийн Fulham багт 6.5 тэрбумын өрөнд орсон нь Ч.Номингийн буруу” гэсэн гүтгэлэгт акц өрнүүлээд хагас сар өнгөрлөө.

Ч.Номин сайдын эсрэг тэдний сэвүүлээд буй Fulham-д төлсөн зургаан тэрбум төгрөгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин ямар ч хамааралгүй, харин бүхий л үйл явц Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг рүү чиглэж байна.






1 минутын өмнө

3 минутын өмнө
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу