"Nvidia"-ийн Гүйцэтгэх захирал албан тушаалаасаа бууж, Санхүү хариуцсан захирал нь түр орлон гүйцэтгэгчээр томилогдов

Хуваалцах:
"Nvidia"-ийн Гүйцэтгэх захирал албан тушаалаасаа бууж, Санхүү хариуцсан захирал нь түр орлон гүйцэтгэгчээр томилогдов

"Nvidia"-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан  гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэх мэдээлэл гарсны дараа албан тушаалаасаа буулаа. Түүний оронд Санхүү хариуцсан захирал Колетт Крессийг Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд дээрх мэдээлэл гарсны дараа "Nvidia"-ийн хувьцааны ханш зах зээл нээгдэхийн өмнөх арилжаагаар буурчээ.

Хувийн харилцааны тухай мэдээлэл задрах нь хөрөнгийн зах зээлээс нэг их наяд ам.долларын үнэлгээ арчих тохиолдол тэр бүр гардаггүй. Харин “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан БНХАУ-ын тагнуул байж болзошгүй гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрснөөр хувьцааны зах зээлд яг ийм үзэгдэл ажиглагдсан юм.

Энэхүү зах зээлийн савлагаа тус чип үйлдвэрлэгчийн цар хүрээ төдийгүй олны танил Гүйцэтгэх захирал нь компанид ямар чухал үүрэгтэй байсныг ч харуулж байна. “Nvidia”- ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор дөрвөн их наяд ам.доллароор хэмжигдэж буй нь Япон, Их Британи эсвэл Энэтхэг улсын эдийн засагтай дүйцэхүйц дүн юм. Одоогоос 33 жилийн өмнө “Nvidia” байгуулагдсан цагаас хойш Женсен Хуан тус компанийг тасралтгүй удирдаж ирсэн нь Цахиурын хөндийд хамгийн удаан үргэлжилсэн Гүйцэтгэх захирлын хугацаа юм.

Тэрбээр компанийн тэргүүлэх чиглэлийг график чипээс хиймэл оюуны хурдасгагч чип рүү шилжүүлэх шийдвэрийг гаргаж байсан бөгөөд энэхүү эргэлт нь “Nvidia”-ийг зах зээлийн үнэлгээгээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болоход хүргэжээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих