
Японы мэргэжлийн сүмогийн Аки башёгийн 11 дэх өдрийн барилдаан өнөөдөр /2022.09.21/ болж өндөрлөлөө. Башёг тэргүүлэгчид өнөөдөр хоорондоо учраа таарч Тамаваши Б.Мөнх-Оргил ошидаши мэхээр Хокүтофүжиг буулгаж авсанаар башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Маргааш буюу башёгийн 12 дахь өдөр маегашира л Б.Мөнх-Оргилын хувьд маегашира Вакамотохарутай учраа таарчээ.
Бусад Монгол бөхчүүдийн хувьд:
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн маегашира Мэйсэйтэй барилдаж ошидаши мэхээр өвдөг шороодож 6 даваа 5 унаатай боллоо.
Маегашира 14 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Нишикифүжи /м-10/ тай учраа таарч өвдөш шороодсоноор 7 даваа 4 унаатай боллоо.
Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн Сэкивакэ Вакатакакагэ-д ошидаши мэхээр өвдөг шороодож 5 даваа 6 унаатай болсон юм.