
Спикер Н.Учрал хангайн бүсэд ажиллав. Ярьж хэлж яваа зүйлс нь эрхгүй анхаарал татаж байна. УИХ-ын даргын хувьд ч, намын даргын хувьд ч сонсох үгээ сонсож, хэлэх үгээ хэлж явна. Ардын нам тасралтгүй арван жил засаглаж байна. Ард түмэн ч нилээд уйдчихсан. Дээрээс нь энэ намын ард түмэнд барьсан “бэлэг” мундахгүй. Авлига гэж айхтар юм гаарсан. Хамгийн эхний жишээ бол Эрчим хүчний салбар байгаа юм.
Энэ салбарын хичнээн ч хүнийг баривчлав. Үнэхээр л идсэн, уусан нь далай болсон болохоор хэдий эрх барьж байгаа ч , хүний өөрийн ялгалгүй хариуцлага тооцон, хулгайч нарыг ээлж дараалан баривчилж байгааг ард түмнээрээ харж байна. Хэнд эрх мэдэл байнав, тэд цөлмөж орхидог нь манай Монголын оёг болсон. Юутай ч Ардын намын ард түмнээсээ алсарсан, хөлдүүжсэн, хэтийдсэн их дөжрөлтэй болсон байдалд Н.Учрал намын дарга болсон нь зол баяр болж байгаа. Намдаа үүрлэсэн болохгүйтэй тэмцэж байна. Хамгийн гол нь ард түмэнтэй уулзаад үнэнд ойр үгс хэлж явна. Н.Учрал намын дарга болоод ард түмнийхээ сэтгэлд эргэн очих, байр эзлэхийн чухлыг онцолсон. Энэ бол үнэхээр Ардын нам хамгийн чухал зорилт байх нь дамжиггүй. Ардын намын амин зорилтоос гадна, эх орны төлөө зорилтот үгнүүдэд нь үнэхээр талархууштай, Г.Учрал даргад. Архангайд явахдаа, гадны банкыг оруулж ирнээ гэж. Түмэн зөв шүү дээ.
Үнэндээ дэлхийд гадны банкгүй гурав дөрөвхэн улс бий. Хойт Солонгос, Куба, Венесуэль гэсгээд л. Бусад бүх оронд дэлхийн банкны салбарууд байгуулагдаж, хүн төрөлхтний санхүүгийн үйлчилгээг үзүүлж байгаа. Монгол дээрх гурван оронтой адил байгаа. Ц.Баатарсайхан, Д.Эрдэнэбилэг, Д.Баясгалан, Ч.Ганхуяг нарын банк л Монголын ард түмэнд үйлчилж байгаа нэртэй бүгдийг шулаад байж байгаа. Хүү өндөр. Бусад олон нөхцлөөрөө ивээлгүй нь дэндүү. Тийм атлаа Монголын ганц олигтой төслийг санхүүжүүлдэггүй. Зөвхөн эдгээр хүмүүсийн банкны хүүнд дарлуулаад байж бай гэсэн янзтай байдлыг Монголын банкны эзэд үзүүлдэг. УИХ дээр аливаа шинэ оролдлого гарах бүрт, нам засгийг далдуур ивээх замаар банкны бизнесээ төгс хамгаалдаг. Ингэж Монголын ард түмнийг шулж, мөлжиж ирсэн нь үнэн юм. Байр борлуулахад хүртэл хоёр хувийг нь банкууд авдаг. Дээрэм. Байдал ийм л байгаа. Н.Учрал гэдэг спикерийн өнгөн дээр Монголд гадны банкны салбар нээгдэж магадгүй байна. Бас банкуудыг цэгцлэх бодлого явуулж байгаа нь үнэхээр талархалтай. Монгол банкны боловсон хүчнийг танаж 126 хүнээр цөөлсөн. Зөв байсан. Монгол банкинд дан эрх мэдэлтний эхнэр хүүхдүүд, дарга нарын танил тал шигсэн байдаг бөгөөд түүгээр зогсохгүй бүхий л банк бус санхүүгийн хүүллийн байгууллагуудын цаадад эдгээр хүмүүс л байдаг.
Энэ бүхэнтэй Н.Учрал, С.Наранцогт, С.Магнайсүрэн нартай хамтраад тэмцэж, зүтгэж байгааг дэмжүүштэй. Одоо банкны эзэд Н.Учралыг гадны банк оруулж ирнэ гэхээр ямар арга саам эрж, ямар ажиллагаа явуулахыг монголчуудаараа харая даа. Янз бүрийн л юм явуулна, тусгаар тогтнол яриад л. Харж л байгаарай. Монголчууд дэлхийн санхүүгийн жишиг үйлчилгээг авах цаг хэдийнэ болсон шүү. Монголын банкны хэдхэн эздэд монголчууд өргүй. Тэднийг хангалттай баяжуулсан, хангалттай дэмжсэн. Юманд чинь хэмжээ гэж нэг байдаг даа.
З.САЙНТӨГӨЛДӨР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу