
Ардчилсан нам нүүрээ угаагаад л байна. Хүмүүс ч анзаарч байгаа байх. Сая бүх гишүүддээ Ардчиллын гэрэгэ гэдгээ гардуулчихав бололтой. Ихээхэн баяр ёслолын байдалтай энэ ажлаа хийлээ. Хөх өнгөтэй тэр гэрэгэ ч басчиг улс төрийн соёл, ур үзүүлж байна бус уу. Ширхэгтэй санаачлага, гол нь ухаалаг дагалдахуунтай юм билээ. Ардчилсан намын шинэ генсек Д.Амарбаясгалан томилогдоод л ингээд зохион байгуулалт, хэлбэр агуулгын шинэ үзэгдлүүд харагдуулаад л эхэллээ. Ингэх ёстой л. Чаддаг юмаа үзүүлэх хэрэгтэй. Ардчилсан нам дөрөвдүгээр сард Их хурлаа хийгээд, тавдугаар сард 2027,2028 оны сонгуулийн нэр дэвшигчдийнхээ багцааг гаргачихна гэж байх шив дээ. Зөв л байна, гоё л байна. Ерөнхий сайд Г.Занданшатар цэгцэлье, Н.Учрал дарга чөлөөлье гээд зүтгэж байгаа.
Ардчилсан нам чинь намын хувьд харин цэгцэрэх төлөв нэгэнт үзүүлээд эхэллээ шүү. Цагаан толгойт нөхөр Э.Бат-Үүл манай нам хорин долоо, хорин найман онд баараггүй ялна гээд зогсож байна лээ. Тэгээд О.Цогтгэрэлээ магтаад байх. Магтаал нь ч хоосонгүй, үндэслэлтэй. Ингээд Ардчилсан нам эерэг дүр төрхийг үзүүлсээр, бэхжүүлсээр байх төлөвтэй болчихлоо. О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийнаараа тавьсан нь энэ мэт эмхлэлийг бий болгохоос үүдэлтэй байна л даа. Онож байгаа хэрэг. Эдүгээ хоёр том намын генсекийг Д.Амарбаясгалан, Я.Содбаатар хоёр хийж байна. Үе тэнгийн, дээхнэ үедээ оюутны холбоо гэж явахын нэгнээ мэдэх хоёр. Ирэх сонгуулиудад энэ хоёрын хэн нь уртай ажиллахыг харцгаана даа. Я.Содбаатар бол эрх тушаалыг хангалттай эзэлсэн, сайд, УИХ-ын гишүүн, Шадар сайд хүртэл хийсэн. Д.Амарбаясгалан бол зөвхөн бэлтгэгдсэн. Бүх талаар. Маш цэвэр хүн. Ялгаа их бий дээ. Гэхдээ ялгаа нь яаж ажиллахаас нь илүүтэй харагдана.
Д.Амарбаясгалангийн орлогч нарийн бичиг А.Батпүрэв, М.Чимэддорж, Х.Номингэрэл нар тун шаггүй улс. Эрдэмлэг, тактикч. Харин Я.Содбаатарын орлогч нарийнууд бол ихэнхдээ краныхан байгаа. Ялгаа их дээ. Сонгууль жилийн дараа болох нь. МАН-аас ард түмэн найгүй уйдсан байгаа. Дээр нь тус намын авлигачдын асуудал үнэхээр хэцүүдлээ. Шүдний өвчин цаашаа байна. Ардын намын буйлыг тэр чигт нь авлига идсэн байна. Яажшуу сонгуульддаг юм байгаа юм. Я.Содбаатар дарга намынхаа авлигын хамааралтнуудад яллахын, намаасаа хөөхийн гэрэгэ өгмөөр байна. Энэ бол Ардын намын аврал болно. Гурван зуун мянган гишүүнээсээ ядаж гурван зууд авлигаас ангижрахын гэрэгэ гардуулахгүй бол үнэхээр болохоо байсан. Ардын нам авлигаасаа ангижирч байж л ард түмэндээ гэгээ өгнө. Итгэл өгнө. Түүнээс нааш тус намд гэрэл гарахад их хэцүү болсон. Н.Учрал даргын итгэл, романтизмд ард түмэн итгэхэд хэцүү байгаа. Ардчилсан намын генсек Д.Амарбаясгаланд ардчиллын гэрэгэ буй бол Ардын намын генсек Я.Содбаатарт авлигаас ангижруулах гэрэгэ хэрэгтэй байна.
З.САЙНТӨГӨЛДӨР




