НИЙТЛЭЛОнцлох

Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнээс болж эдүгээ улс төрийн мүглэнд орсон юм уу, үгүй юм уу, Л.Оюун-Эрдэнэ л хариулах хэрэгтэй

Хуваалцах:
Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнээс болж эдүгээ улс төрийн мүглэнд орсон юм уу, үгүй юм уу, Л.Оюун-Эрдэнэ л хариулах хэрэгтэй
0:00 / 0:00

Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ Ж.Баярмаагийн асуусан асуултад “С.Баярцогтод хариулая” хэмээж байв. Ж.Баярмаа нь “Би Баярмаа байна, Баярцогт энд алга” хэмээлдэн  нудралцаж байлаа. Одоо харин Л.Оюун-Эрдэнэ ард түмэнд хариулах, улс төрд хариулах ихээхэн олон асуудалд дарагдчихлаа. Дөлөөд л, Солонгосын Пёнчонд яваад байгаа, тэндээсээ ирүүтээ Баянгол зочид буудалд орсон гэх шар мэдээ яваад байх. Пёнчон цас их оромтгой газар, дэмий л гиюүрэх, илүү их уйтгарлуулж, холоос сонсох мэдээнд их гансрамтгай болгож мэдэх газар. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн байна даа, эх орондоо байсан нь дээр байх. Тавын таван жил Ерөнхий сайд хийсэн, ингэж бадарч явах үеийн нь үйл хэрэгтэй холбоотой асуудлууд ар араасаа тавигдсанд Л. Оюун-Эрдэнэ хариулаад хариулаад явчих хэрэгтэй дээ. Юуны өмнө ах Б.Баатар нь улсын эв бусниулсан хэргээр хорин жилийн ялтай хэрэгт татагдчихаж, тагнуулын байгууллагаас. Б.Баатар улс төрийн пи ар хийдэг л байсан. Улс төрчидтэй ажилладаг л байсан.

Цагтаа одоон  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  тэд хамжаад эрлийз морь, эрлийз бус морь сэдэвтэй улс төрийн пи ар хийцгээж л байсан. Х.Баттулгатай хамжаад М.Энхболдод дэгээ хийцгээж явсан нь худал биш. Б.Баатар улс төрийн пи ар гэгчийг хийлээ хийлээ гэхэд дүүдээ хийсэн шиг тултал хийгээгүй байх. Б.Баатар ч дүүдээ хэт дулдуйдаад баримжаагаа алдсан байх.

Гурван шатны шүүхээр гэмт хэрэгтэн нь батлагдсан этгээдийг гурван сая монголын гэрийн дэлгэцээр яриулсан. Дэндсэн л дээ. Одоо тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ ахыгаа ингэж том хэрэгт дуудагдчихаад байхад, ах нь өөрөө болохоо байлаа гэдэг үг яриа хэлсээр атал дуугарахгүй суух нь зохимжгүй. Ахыгаа өмөөрөх хүний ёсоос гадна, энэ улс, ард түмэнд яагаад ах нь энд хүртлээ дуудагдах болов гэдэгт тайлбар өгөх хэрэгтэй. Эрдэнэс Оюу толгойгоос гарсан 20 сая долларын асуудлыг өөрөө тайлбарлах хэрэгтэй. Б.Солонгоо бол Л. Оюун-Эрдэнэ биш. Түүний үг төдийгөөр энэ асуудалд тайлбар туйлын хангалтгүй. Уг асуудлаас үүдээд Э.Ганхүү захирал нь хоригдоод, одоо АТГ-д ээрэгдээстэй байх шиг байна. Ч.Сайханбилэг хэлээд байна. Би Л. Оюун-Эрдэнийг танихгүй, уулзаж үзээгүй гээд. 

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ түүнийг дэндүү таних агуулгаар олон удаа улс төр хийсэнд нэн гайхаж байгаагаа Ч.Сайханбилэг хэлээд түүнтэй нэгэнтээ уулзахдаа “Намайг Сайханбилэг гэдэг гээд уулзана даа” гэж байна билээ. Ч.Сайханбилэг Дубайн гэрээ, Эрдэнэтийг Монголд авчирсан хоёроос үүдээд Монголд ирж чадахаа байсан хүн. Гэтэл энэ хийсэн хоёр зүйлдээ одоо ч итгэл дүүрэн, зөвд нь хангалттай найддагаа хэлсээр сууна. Гэтэл эдгээрийг нь Л. Оюун-Эрдэнэ, түүний засаг гүн буруутгасаар ирсэн. 

Ч.Сайханбилэг Л.Оюун-Эрдэнийг хэлж яриа аа, хариул аа гэж татсан, хариулахаас аргагүй маш ихийг хэлсэн. Оюу толгой дээр Л.Оюун-Эрдэнийн үед тэглэсэн  өрийг ч , тэглэгдээгүй, бичилтээр буцаад л Монголд ноогдож байгаа гэдэг агуулгыг хэлчихсэн. Энэ энэ гээд асуудлуудад Л.Оюун-Эрдэнэ хариулах ёстой юм. Сайн нөхөр Д.Амарбаясгалан нь намаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн, түүнчлэн хар гэрийн үүдэнд шахуу байна. Энэ бүхэнд буруутайн эзнээр мөн л Л.Оюун-Эрдэнэ тодорчихоод, зүхэл болгоныг шидүүлж суугаа. Үнэхээр Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнээс болж эдүгээ улс төрийн мүглэнд орсон юм уу, үгүй юм уу, Л.Оюун-Эрдэнэ л хариулах хэрэгтэй. МАН ч яахав, даргаа тойроод вакуумжчихдаг нам.  Л. Оюун-Эрдэнийг оройлж явахад, түүнийг нэг ч буруутгасан МАН-чин үзэгдээгүй. Одоо гэтэл аясаараа, бүхлээрээ МАН-ынхан Л.Оюун-Эрдэнээ нүдэж сууна. Л.Оюун-Эрдэнэд онохгүй зүйл байсан бол яагаад МАН-чид тухай бүрт нь түүнд хэлж байхгүй яав. Энэ мэтээс эхлээд намын олондоо, ард түмэндээ хэлэх юм Л.Оюун-Эрдэнэд маш их байна. Ил  бичвэрийг өрж суух цаг дор, Л.Оюун-Эрдэнэ хоёр өдрийн дараа өргөн дэлгэцээр ярих мэдээ тавигдаж. Хэвлэл мэдээллийнхэн нэг агаараар л түүнийг харж, хүлээж байгаа нь энэ зуурт ойлгогдож байна. Л.Оюун-Эрдэнэ ээ, одоо ярь аа, бүгдэд хариул! 

Хамт тэмцэж явсан Т.Аюурсайхан чинь хүртэл шоронгоос гарч ирсэнийхээ маргааш өглөө чулуу шидэж байна шүү дээ. Одоо бол Л.Оюун-Эрдэнэгүй буруу юм үгүй болсон байна шүү.

 

З.САЙНТӨГӨЛДӨР


0:00 / 0:00
Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
2Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2026-03-09 14:19:10

Бас л нэг ховны сав шив дээ..Сайнтөгөлдөрч гэх шиг цул алдаа

Сайнтөгөлдөр 2026-03-09 10:34:19

Сайнтөгөлдөр өө, та олон нийтэд алдаатай юм бичиж байснаас мэдэх хүнээс асууж бай. Ядаж ChatGPT- ээс асуухад заагаад тайлбарлаад өгнө. Яриагэдэг гэдэг хүмүүс хоорондын яриа буюу нэр үг юм. Ярь гэвэл үйл үг болно. Ярь аа, гэвэл дуугараач ээ, хэлээч ээ гэсэн утга юм. Иймд та сэтгүүлч хувьд алдах эрхгүй, ёс зүйгээ бодож зөв бичиж сурах хэрэгтэй. Таны нийтлэлийг харсан хүн бүхэн эндээс харж үлгэр жишээ авч, авч гээхийн ухаанаар хандана гэдгийг бүү март . Одоо их газар авахаас нь өмнө засчихвал бүр л сайн даа. Алдаатай бичнэ гэдэг хайнга хилчний адил хариуцлагагүйн шинж.

Зочин
Сэтгэгдэл бичих