
"Улаанбаатар-Өндөрхаан” чиглэлийн авто замын засварын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Налайх дүүрэгт зам засварын ажил өрнөж буй. Налайх дүүрэгт “Playtime” хөгжмийн фестиваль өнөөдөр эхэлнэ.Тиймээс “Playtime” хөгжмийн фестивалийг зорин ирэгсдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн Цагдаагийн Алба, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс 24 цагийн хяналт тавихаар болсон байна.
Мөн зохион байгуулагч байгууллагад иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтэд тулгуурлан Цагдаагийн Ерөнхий Газраас аюулгүй байдлыг хангах, харуул, хамгаалалт, зохион байгуулалтыг өндөр түвшинд байлгахад анхаарахыг зөвлөж, мэдэгдэл хүргүүлжээ.




