ЭНТЕРТАЙМЕНТОнцлох

Dwight Howard Монголын дээд лигт тоглохгүй

Хуваалцах:
Dwight Howard Монголын дээд лигт тоглохгүй

NBA-ийн найман удаагийн бүх од, аварга Dwight Howard Монголын дээд лигт үргэлжлүүлэн тоглохгүй нь тодорхой боллоо.

Тэрбээр Монголд зочлон ирж, “SG Apes” багийн өмсгөлтэй талбайд гарсан нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг ихээхэн татсан. Үүний дараа Howard “SG Apes” багийн бүрэлдэхүүнд нэгдэж, Монголын дээд лигт тоглох эсэх нь олны сонирхлыг төрүүлээд байсан юм.

Өчигдөр буюу энэ сарын 10-нд  Dwight Howard Гүржийн “Black Fortress Tbilisi” багтай албан ёсоор гэрээ байгуулснаа олон нийтэд мэдээлжээ.

Ингэснээр ирэх аравдугаар сараас Гүржийн нийслэл Тбилиси хотод болох тоглолтуудад тус багийн бүрэлдэхүүнд тоглох юм байна.

“Black Fortress Tbilisi” нь Гүржийн дээд лигт анхны улирлаа тоглохоор бэлтгэж буй шинэ баг бөгөөд NBA-ийн туршлагатай од тоглогчийг эгнээндээ нэгтгэсэн нь багийн хувьд томоохон онцлох үйл явдал болж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх