Дональд Трамп Украинд шинэ Ерөнхийлөгч хэрэгтэй гэж мэдэгджээ. Трамп дизель түлш хомсдсонтой холбоотойгоор АНУ-ын иргэдийн эрх ашгийг хамгаалж, Украиныг Оросын нефть, дизель шатахуун үйлдвэрлэх үйлдвэрүүдэд цохилт өгөхгүй байхыг хүссэн. Харин Зеленский үл ойшоож, нефтийн үйлдвэр болон зөөж байгаа машинуудыг ч онилсон нь Трампын дургүйцлийг төрүүлсэн бололтой. Дизелийн хомсдлыг арилгахын тулд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, энэ сард 300 мянган тонн, ирэх сард 500 мянган тонн, 12 дугаар сард нэг сая тонн шатахуун авах гэрээ байгуулсан билээ. Зеленский энэ гэрээг “Дайнд хөрөнгө оруулсан явдал” гэж нэрлээд байгаа юм.
Сүүлийн гурав хоног ОХУ-ын тал Украины нийслэлд маш хүчтэй хэд хэдэн цохилт өгчээ. Урьд өмнө АНУ-ын Тагнуулын газраас Оросын цохилтыг урьдчилан сэрэмжлүүлдэг байсан бол энэ удаад ямар ч дохио өгөөгүй байна. Цаашлаад тагнуулын мэдээ өгөхөө бүр мөсөн зогсооно гэдгээ ч анхааруулсан байна.






























































































