
Ирэх 12 дугаар сараас эхлэн Америкийн хүүхэд бүр "SpaceX" компанийн хувьцаа эзэмшигч болох ажээ. Тэрбумтны ярьснаар, америк хүүхэд бүр "SpaceX" компанийн хоёр хувьцааг эзэмших бөгөөд нэгийг нь компаниас, нөгөөг нь Маскаас авах юм байна. Компанийн хувьцааг ирэх 12 дугаар сард олгох бол тэрбумтны хувьцааг үнэт цаас шилжүүлэх хугацаа дуусахаас өмнө буюу ирэх оны зургаадугаар сард өгөх аж.
Компанийн удирдлагын мэдэгдсэнээр, А зэрэглэлийн нэг хувьцааг АНУ-ын хүүхдүүдэд зориулсан тусгай хөрөнгө оруулалтын данс болох "Trump Account"-ийн идэвхтэй дансанд байршуулах ажээ. Мөн тооны хувьцааг өөрийн актив хөрөнгөнөөс тус дансанд шилжүүлнэ гэдгээ И.Маск мэдэгдсэн байна.
Лхагва гаргийн байдлаар, SpaceX-ийн нэг хувьцаа 127.44 ам.долларын ханштай байв. Хэрвээ 70 сая орчим дансанд хувьцааг шилжүүлнэ гэж тооцвол хоёр хувьцааны үнийн нийт мөнгөн дүн 18 тэрбум орчим доллар болох юм.
Өнгөрсөн 10 дугаар сард Маск мэдэгдэхдээ, америк хүүхэд бүрд "SpaceX"-ийн нэг хувьцаа олгохоо амлаж байсан бол дараа нь хувьцааны тоог хоёр болгон нэмэгдүүлжээ.
Үүний сацуу тус компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Гвинн Шотвелл орлого багатай өрхүүдийн хүүхдүүдэд 2 сая гаруй ширхэг хувьцаа олгохоо амласан бөгөөд тэдгээрийг мөн адил 12 дугаар сараас хуваарилж эхлэх юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу