Төвөдийн хойд бүсэд 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон хүн амиа алдаж, гэмтэж бэртжээ

Хуваалцах:
Төвөдийн хойд бүсэд 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон хүн амиа алдаж, гэмтэж бэртжээ

Төвөдийн хойд бүсэд 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 18 хүн амиа алдсан байна. Түүнчлэн 32 хүн бэртэж гэмтсэнээс 11-ийнх нь биеийн байдал хүнд байгаа талаар БНХАУ-ын Өөртөө  засах орны Онцгой байдлын шуурхай удирдлагын төвөөс мэдээлжээ. Нагчу хотын захиргааны мэдээлснээр хамгийн багадаа 339 барилга, байшин нурж сүйдсэн ба ойролцоох тосгодын авто замууд болон барилга байгууламжид их хэмжээний цууралт үүссэн байна.

Орон нутгийн эрх баригчид ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр 300 гаруй цагдаагийн алба хаагч дайчилжээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Нагчу хотоос зүүн хойд зүгт 191 км орчмын зайд, орон нутгийн цагаар пүрэв гарагийн 22.33 цаг орчимд бүртгэгдсэн байна. Үүний дараа дахин 5.2 магнитудын чичирхийлэл болжээ. “Xinhua” агентлагийн мэдээлснээр БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам IV түвшний үндэсний онцгой байдлын хариу арга хэмжээг зарлаж, гамшигт өртсөн бүсэд ажлын хэсэг илгээгээд буй. Төвөдийн өндөрлөгт 1900 оноос хойш хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт болж байсан бөгөөд АНУ-ын Геологийн албаны тооцооллоор тус бүс нутагт 7.0-оос дээш магнитудын 29 газар хөдлөлт бүртгэгджээ


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих