АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй дайн АНУ-ын завсрын сонгуулийн дараа шууд дуусна гэж хэлээгүй гэжээ. Тэрбээр “Ирантай хийж буй дайн миний хүссэн цагт дуусна" гэсэн байна.
Дональд Трамп сонгуульд ялагдсан нь Ирантай хийж буй мөргөлдөөнөөс ихээхэн шалтгаалсныг хүлээн зөвшөөрсөн ч дахин сонголт хийх байсан бол мөн адил шийдвэр гаргах байснаа илэрхийлжээ. Ираныг цөмийн зэвсэгтэй болгохыг хэрхэвч зөвшөөрч болохгүй гэж Дональд Трамп онцолсон байна.
АНУ-ын хэвлэлүүдийн таамаглаж буйгаар, Ардчилсан нам завсрын сонгуулиар Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь олонхыг авахаас гадна Сенатын 100 суудлын дор хаяж 51-ийг авч, Сенат дахь олонхоо эргүүлэн авах төлөвтэй байна.