Томуугийн өвчлөл буурсан тул ӨЭМТ-үүд уртасгасан цагаар ажиллахгүй

Хуваалцах:
Томуугийн өвчлөл буурсан тул ӨЭМТ-үүд уртасгасан цагаар ажиллахгүй

Томуугийн тархалт нэмэгдсэний улмаас өрхийн эмнэлгүүдийн уртасгасан цагийн хуваариар ажиллуулж байсан. . Тэгвэл томуугийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэр сайд Ж.Чинбүрэн "Эрсдэлийн үнэлгээгээр томуугийн өвчлөлийн тархалт өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр "Өндөр эрсдэлтэй" түвшинд байсан бол өнөөдрийн байдлаар "Дунд" түвшинд орж өвчлөл  буурсан. Иймд ӨЭМТ-үүдийн уртасгасан цагаар ажиллаж буйг багасгахаар боллоо" гэв.

Мөн томуугийн улирал дуусаагүй учраас иргэд та бүхэн анхаарал сэрэмжээ алдалгүй, олон нийтийн газарт амны хаалтаа зүүж, урьдчилан сэргийлэхийг уриаллаа.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх