Эмнэлэгт шатлал алгасан үзүүлбэл 20 мянгын төлбөр төлөх нь иргэдийг бухимдуулж эхэллээ

Хуваалцах:
Эмнэлэгт шатлал алгасан үзүүлбэл 20 мянгын төлбөр төлөх нь иргэдийг бухимдуулж эхэллээ
 
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 07 дугаар тогтоолын шинэчлэлийн дагуу дараах кабинетад үзүүлэх иргэд эхлээд өөрийн харьяа анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас илгээх бичиг авч үйлчлүүлнэ. Үүнд:
•Хавдар судлалын кабинет
•Дотрын өвчин судлалын кабинет
•Мэдрэл судлалын кабинет
•Хүүхэд, өсвөр үеийн кабинет
•Уламжлалт, сэргээн засах эмчилгээний кабинет
•Эх барих, эмэгтэйчүүдийн кабинет (жирэмсний зөвлөгөө, товлолын бус үзлэг)
Дээрх кабинетуудад илгээх бичиггүйгээр шатлал алгасан үзүүлсэн тохиолдолд тухайн иргэнээс 20,000 төгрөгийн төлбөр авахаар болжээ. Тодруулбал, анхлан өрхийн эмнэлэгтээ үзүүлэн дараагийн шатны эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэсэн бичиг авах аж. Харин Эрүүл мэндийн сайдын гаргасан энэхүү шийдвэр, шат дамжлага нь иргэдийг бухимдуулаад эхэлсэн юм. Учир нь, өрхийн эмнэлгийн эмч нарын чадвар сул, эмч цөөн ачаалал их байдаг. Тиймээс энэ нь иргэдэд чирэгдэл учруулахаас өөрөөр үр дүнгүй гэсэн шүүмжлэл өрнөөд эхэллээ. Тодруулбал,  "Бид насаараа эрүүл мэндийн даатгал, татвар төлчихөөд өвдөхдөө өөрийн сонгосон эмнэлэгтээ яагаад шууд очиж болохгүй гэж... Заавал өрхийн эмнэлгээр дамж гэж шахаж, үгүй бол 20,000 төгрөг нэхэж байгаа нь шууд утгаараа ард олныг торгож байгаа хэрэг" гэж үзэж байна гэв.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх