Д.Жамъяндагва


Шүлхий өвчнөөр улсын хэмжээнд 100 гаруй мянган мал өвчилжээ

hi

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 14 аймгийн 97 суманд шүлхий өвчин бүртгэгдээд байгааг Мал эмнэлгийн Ерөнхий газраас мэдээллээ.

Мөн шүлхий өвчнөөр улсын хэмжээнд 100 гаруй мянган мал өвчилжээ. 

Тодруулбал:  Хөвсгөл аймгийн 12 суманд шүлхий өвчин бүртгэгдсэн байна. Тус аймагт анх 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Бүрэнтогтох сумын Сангийндалай багт шүлхий бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар 12 сумын нутагт тархаж, өвчилсөн малын тоо 9000 давжээ. Энэ нь шүлхий өвчний халдвар маш хурдан тархдагийг харуулж байна. /Эх сурвалж: Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар/

Харин Архангай аймагт нэгдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 12 суманд 37 голомт үүсэж 6381 мал өвчилжээ. /Архангай аймгийн Онцгой комисс/

Өвчний эх үүсвэрийг тогтоохоор дэгдэлтийн судалгаа хийхэд өнгөрөгч долдугаар сард Хятад улсаас шүлхийтэй үхэр орж ирсэн нь Ховд аймгийн Булган суманд шинэ голомт үүсгэж, улмаар баруун аймгаар өвчин тархсан гэх мэдээлэл байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1