С.Бямбацогт: Зээлийн хүүг 60-аас 40, ББСБ-ын 45 хувийн зээлийн хүүг 30 болгон бууруулж, иргэдээ өрийн дарамтаас гаргана

Хуваалцах:
С.Бямбацогт: Зээлийн хүүг 60-аас 40, ББСБ-ын 45 хувийн зээлийн хүүг 30 болгон бууруулж, иргэдээ өрийн дарамтаас гаргана
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, иргэдийг өрийн дарамтаас чөлөөлөхөө мэдэгдлээ. Тэрбээр "2026 оны II улирлын байдлаар зээлийн дундаж хүү банкны салбарт сарын 1.5 хувь буюу жилд 18 хувь, ББСБ сарын 3.7 хувь буюу жилд 45 хувь, цахим зээл дунджаар 4.1 хувь буюу жилд 50 хувь байна.
ББСБ-ын харилцагчдын тоо, зээлийн үлдэгдэл сүүлийн зургаан жилд тус бүр тав дахин нэмэгдсэн ч хүү буураагүй байна. Тиймээс цахим зээлийн хүү 60 хувьд хүрснийг 40 хувь, ББСБ-аас 45 хувийн  хүүтэй олгож буй зээлийн хүүг 30 хувь болгон бууруулж, иргэдээ өрийн дарамтаас гаргана" гэв.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх