ЦХИХХ-ын сайд Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа Англи улсын хөлбөмбөгийн “Фүлхэм” багтай хамтран ажиллах гэрээ байгуулж, Монгол Улсыг 6.5 тэрбум төгрөгийн өрөнд оруулсан тухай ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр мэдээлсэн. Энэхүү мөнгийг төсвөөс төлөхөөр болсон гэх дуулиан эрчээ авч, Ч.Номин сайдад хариуцлага тооцох асуудлыг ойрын хугацаанд хөндөнө гэх мэдээлэл яваа. Тэгвэл олон улсад эх орноо сурталчлах “GoMongolia”-гийн хүрээнд Английн хөлбөмбөгийн “Fulham” багтай гэрээ байгуулах саналыг Б.Энхбаяр нарын сайд нараас бүрдсэн Үндэсний хорооноос гаргаж, уг саналыг Засгийн газар шийдэж, төлбөрийг нь Сангийн яамнаас шилжүүлжээ. Эндээс харахад Ч.Номин “Fulham”-тэй ганцаараа гэрээ байгуулж, төлбөрийг нь дур мэдэн шилжүүлсэн гэх мэдээлэл худал болох нь баримтаар батлагдлаа. Ер нь Засгийн газрын танхимд харъялагддаг Ч.Номин сайд олон тэрбум ам.долларын асуудлыг толгой мэдэн шийдэж, түүний үгээр Сангийн яам мөнгийг шилжүүлээд сууна гэж байх вэ дээ. Эрүүл ухаанаар бодсон ч ...