Өврийн сайхан хангай нутгаас 29 жилийн дараа МУГЖ цол хүртсэн С.Нэргүйн ГАВЬЯАТ цолны найр ёслол төгөлдөр боллоо

Хуваалцах:
Өврийн сайхан хангай нутгаас 29 жилийн дараа МУГЖ цол хүртсэн С.Нэргүйн ГАВЬЯАТ цолны найр ёслол төгөлдөр боллоо

 МУАЖ Н.Жанцанноров: С.Нэргүй гавьяат дуундаа их ухаан зарж ажилладаг. Тиймээс удахгүй МУАЖ болох биз ээ.

Өврийн сайхан хангай нутгаас 29 жилийн дараа эмэгтэй уртын дуучдаа түүчээлэн "ГАВЪЯАТ ЖҮЖИГЧИН" цолоор энгэрээ мялаасан Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин Сүрэнхорлоогийн Нэргүйн  ГАВЬЯАТ цолны найр ёслол төгөлдөр болж, өндөрлөлөө.

Тэрбээр дуучин болох бага насны мөрөөдлөөрөө жигүүрлэн өдгөө ардын урлагийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа юм. МУАЖ Н.Жанцанноров: С.Нэргүй гавьяат мэргэжлийн дуучин болохынхоо өмнө хөгжмийн багшийн ангийг төгссөн учраас дуундаа их ухаан зарж ажилладаг. Тиймээс ч төр үнэлж, МУГЖ цол хүртээжээ. А.Нэргүй гэж Ардын жүжигчин бий. Тиймээс удахгүй МУАЖ С.Нэргүй болох биз ээ хэмээн ерөөв.

Олон алдартан гавьяатуудын өлгий Өвөрхангай аймгийн ЗДТГ, ИТХ-аас “Өвөрхангайн алдартан” хэмээх хүндэт медалийг МУГЖ С.Нэргүйд гардуулж, ардын урлагийг хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлж, өв соёлоо тээж яваад нутгийн зон олон нь маш их бахархаж явдгийг сонордууллаа.

МУГЖ С.Нэргүй: Түмний хүн болсон учраас хэлэх үг, явах явдлаа цэгцтэй байлгах ёстой. Монголчууд бид гайхалтай өв соёлтой ард түмэн. Энэ сайхан заяаг олж төрөөд, өнөөдөр олон сайхан хүний хайраар хүрээлүүлж байгаагаа мэдэрсэн гайхалтай өдөр байна хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх