Улаанбаатарт -6 хэм. Шөнөдөө цас орно

Хуваалцах:
Улаанбаатарт -6 хэм. Шөнөдөө цас орно

Арваннэгдүгээр сарын 28-ны 20 цагаас арваннэгдүгээр сарын 29-ний 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -11...-13 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -20...-22 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -16...-18 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх