ЭРҮҮЛ ЭСОнцлох

Папиллома тарилгыг хүчээр хийж буйг Боловсролын сайд эсэргүүцсэн ч дэндүү хожимджээ

Хуваалцах:
Папиллома тарилгыг хүчээр хийж буйг Боловсролын сайд эсэргүүцсэн ч дэндүү хожимджээ

 

11 настай охид, хөвгүүдэд хийх хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалт арваннэгдүгээр сарын 28-наас орон даяар эхэлсэн. Уг тарилгыг тарина гэхтэй зэрэгцэн эцэг эхчүүд хүчтэй эсэргүүцэн, нийгмээрээ талцсан ч эмч нар уг вакциныг хийлгэх нь туйлаас зөв. Ийм ийм өвчний эрсдэлээс сэргийлнэ хэмээн мэдээллээр бөмбөгдсөнөөр сурагчдад хийж эхэлсэн. Гэхдээ хүүхдэдээ тариулахгүй хэмээн эсэргүүцэгчид одоог хүртэл бий. Гэтэл эмч нар сургуулиудаар явж, хүүхдүүдийг уйлуулж дуулуулан байж вакциныг хүчээр хийж буйд Боловсролын сайд нь эсэргүүцэн ийн мэдэгдлээ. Тэрбээр Монгол Улсын Дархлаажуулалтын тухай хуулийн 10.3-т "Заавал хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу хэрэгжүүлнэ" гэж заасан бөгөөд Засгийн газрын 2023 оны 472 дугаар тогтоолоор "Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол"-ийг шинээр баталсан ба энэхүү тогтоолд "Хүний папиллома вирусийн эсрэг сэргийлэх тарилгыг хүүхдэд 11 настайд хийхээр заажээ. Түүнчлэн Дархлаажуулалтын тухай хуулийн 13.3-т "Сэргийлэх тарилга хүүхэд болон иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэнд эцэг, эх хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр хийнэ. Эцэг, эх харгалзан дэмжигч болон суралцагчийн зөвшөөрөлгүй эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сорилд хамрагдахгүй байх эрхтэй” гэж тус тус заасныг сургуулийн насны хүүхдийг товлолт дархлаажуулалтад хамруулах хэрэгжүүлэх, сургуулийн орчинд бус эрүүл мэндийн байгууллагын орчинд зохион байгуулах талаар байр сууриа ЭМЯ-нд хүргүүлсэн болно” гэжээ.

Товчхондоо Боловсролын сайд нь " Вакциныг эцэг эх, асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүй, эмнэлгийн бус орчинд, сургууль цэцэрлэг дээр хийх нь хүүхдийн эрх, бусад хуулийг ноцтой зөрчиж буй”-г эсэргүүцжээ. Уг вакциныг арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл ихэнх сургууль багш нар хүүхдүүдэд хүч хэрэглэн хийж дууссан. Гэвч эцэг, эхийн гомдол шүүмжлэлд Боловсролын сайд дарагдаж, нөгөөтэйгүүр, зарим хүүхдэд гаж нөлөө илэрсэн тул хожимдсон ч гэлээ хүүхдүүдээ бодсон ийм шийдвэр гаргажээ.

Зарим сурагч ширээн доогуур орчихоод гарч ирэхгүй, дийлэнх нь айж эмээн уйлж, тариулсан газар нь үрэвссэн зэрэг гомдол их байсан. Хэдийгээр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө гэж эмч нар хэлж байгаа ч эцэг, эхийнх нь зөвшөөрөлгүйгээр хүчээр дарж байгаад тарина гэдэг байж боломгүй бүдүүлэг үйлдэл. Хүүхдийн эрүүл мэнд, цаашлаад амь насанд нь аюул учирвал хариуцлагыг хэн хүлээх вэ.

ЭМЯ үнэхээр л хүүхдэд хэрэгтэй гэж үзсэн бол багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд анхнаасаа сурталчлан таниулж, тэд нь хүүхдэдээ ойлгуулж,  зөвшөөрөл авч хийсэн бол өдгөө ийм үл ойлголцох байдал, хардлага сэрдлэг үүсэхгүй байлаа. Даанч ниргэсэн хойно хашгирав гэгчээр Боловсролын сайдын шийдвэр дэндүү хожимджээ.  


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих