Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна

Хуваалцах:
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна

Аравдугаар сарын 23-ны өглөө Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамжинд хотын дарга Б.Пүрэвдагва ажиллаж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг чанартай зохион байгуулах үүрэг өглөө. Сүхбаатар дүүрэг 711 тонн давс, 668 тонн бодис, 180 шоо метр дайргын нөөцтэй, төв зам, туслах зам, зуслангийн бүсийн чиглэлд халтиргаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.

Сүхбаатар дүүргийн Ерөнхий менежер Ц.Анхбаяр “Аравдугаар сарын 23-ны өглөөний байдлаар Сүхбаатар дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний гурван байгууллагын инженер техникийн ажилтан, зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч 185 хүний бүрэлдэхүүнтэй 36 техник, 20 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна. Явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, иргэдийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүллээ. Халтиргаа үүсэхээс сэргийлж, 22 тонн давс, 92 тонн бодис зам талбайд цацсан” гэлээ.

Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна

Хотын дарга Б.Пүрэвдагва цас орсон үед урьдчилан бэлэн байдлыг хангаж, зам талбайг аюулгүй болгож ажиллахыг дүүргүүдэд үүрэг болголоо. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх