С.Чулуун: Монголын эзэнт гүрэн, Чингис хаан, нүүдэлчдийн ертөнцийг таниулах үзэсгэлэнг 12 жилийн дараа нээлээ

Хуваалцах:
С.Чулуун: Монголын эзэнт гүрэн, Чингис хаан, нүүдэлчдийн ертөнцийг таниулах үзэсгэлэнг 12  жилийн дараа нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан-Монголчуудын ертөнц” нэртэй өвөрмөц үзэсгэлэн Берлин хотын “Жеймс Симон” галерейд нээлтээ хийлээ. Энэ талаар “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун сонирхолтой мэдээлэл хүргэснийг сийрүүлбэл,

ХБНГУ-ын Берлин хотын музей арал дээр “Чингис хаан-Монголчуудын ертөнц” үзэсгэлэн хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нээлтээ хийлээ. 2024 оны хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Валтер Штайнмайэр Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд яригдсан гол гурван асуудлын нэг энэ байсан. Үзэсгэлэнг 2014 онд анх ярьж эхлээд 12 жилийн дараа  ийнхүү нээлтээ хийх боломж гарч байна.

Чингис хаан музей сүүлийн дөрвөн жилд Европт зургаан үзэсгэлэн гаргасан байна. Хамгийн цар хүрээ өргөнтэй, хамгийн том, олон тооны үзмэр, дурсгал багтсан үзэсгэлэн энэ болж байна.

Үзмэрийн гол агуулга бол Монголын их эзэнт гүрэн, Чингис хаан болоод нүүдэлчдийн ертөнцийг зөв таниулах, зөв ойлгуулах, Чингис хаан бол алан хядагч, байлдан дагуулагч  биш. Евро-Азийн их солилцоог бий болгосон, хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн шашин, эдийн засаг, худалдааны соёлд томоохон өөрчлөлтийг авчирсан ийм хүн гэдгээр нь таниулах зорилгоор үзэсгэлэнг нээж байгаа юм. Нийт дөрвөн  байгууллагын 700 орчим үзвэр багтаж байна. Дээр нь ХБНГУ, Румын, Польш улсад хадгалж байгаа ховор нандин дурсгалууд багтсан. Маш хүнд замыг туулж, бүтэн хоёр жил таван сарыг үзэсгэлэнгийн бэлтгэлийг хангахад зориулсан. 

Германд түүхэнд гарч буй гуравдахь үзэсгэлэн нь энэ юм. Анх 1989 онд Мюнхен, 2006 онд Бонн хотод, одоо Берлин хотод гарч байна. Музей арал өөрөө ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй дэлхийн соёлын голомт газар. Энэ удаагийн үзэсгэлэнгийн 90 хувьд Монгол Улсын сүүлийн 30 жилийн малтлага судалгааны ажлын үр дүнг харуулснаараа онцлогтой.

Үзэсгэлэнд 680 үзмэр, 600 гаруй дурсгал багтсан. Мөн Берлиний номын санд хадгалж байсан маш ховор үзмэр, Монголын эзэнт гүрний холбогдолтой дурсгалыг нэгтгэсэн. Үзэсгэлэн зорилгоо биелүүлсэн. 600 гаруй хуудастай маш том хэмжээний каталоги англи, герман хэл дээр хэвлэлээ. Мөн Их Монгол Улсын  820 жилийн ойд зориулсан “Чингис хаан ба түүний өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал маргааш эхэлнэ. Дэлхийд Монголын эзэнт гүрний үеийн судалгааг хийж байгаа топ эрдэмтэд энд цуглаж байна. Илтгэл хэлэлцүүлэг явна. Д.Нацагдоржийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний их хурал болно. Бүх амьдралыг нь харуулсан ном гарч байгаа. Энэ удаагийн айлчлалыг агуулгаар нь авч үзвэл, Герман, Монголын шинжлэх ухаанд хамгийн том цараатай айлчлал болж байна. Үзэсгэлэн гаргахад зориулсан 2,5 жилд баримтат кино, каталоги хийлээ. Германы топ хэвлэлийнхнийг Монголд 14 хоног авчирч, түүх соёлын газруудаар аялуулж, нэвтрүүлэг бэлдлээ. Дэлхий дахинд Монголын түүхийг  зөв ойлгуулах сайхан үйл явдал болж байна гэж ойлгож байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх