
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Берлин хотын “Galerie son” галерейд Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэн гаргаж байна.
Монголын керамик уран бүтээлч У.Одмаа, Н.Сүхбүрэн, каллиграфч О.Ням-Очир нар “Α ба Ω-Эхлэлээс шинэ эхлэл рүү“ хамтарсан үзэсгэлэнгээ 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн толилуулж байна. Уран бүтээлчид түүх, соёлын сэдэв, хүн төрөлхтний оршихуй, амьдралын мөн чанар, оюун санааны ертөнцийг өөр өөрийн уран сайхны хэлээр тайлбарлан, үзэл санаа хэрхэн биет хэлбэрт шилжиж, хувьсал өөрчлөлт хэрхэн шинэ боломжийг нээдэг талаар эрэл хайгуул хийжээ.



Үзэсгэлэн нь Монгол Улсын зөвхөн түүхэн өв, өнгөрсөн цагийн сүр хүчээр бус, өнөө цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээ, бүтээлч эрэл хайгуул, шинэлэг хэлбэрээр харуулах боломж гэж тэд үзэж байна. Үзэсгэлэнг Улаанбаатар хотод төвтэй “Arts & Media Project Management & Consulting NGO” буюу «Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө» НҮТББ, Берлин хотын “Galerie son” галерей хамтран зохион байгуулна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу