"Вива Сити" орчимд баавгай байна гэх дуудлагаар шалгахад бургасанд унтаж байсан иргэн байжээ

Хуваалцах:
"Вива Сити" орчимд  баавгай байна гэх дуудлагаар шалгахад бургасанд унтаж байсан иргэн байжээ

ХУД 24-р хороо Вива сити урд Туул голын эрэгт баавгай байна гэх дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б бургасан дунд майханд унтаж байсныг олж, мэдүүлэг авахад 13:30 цагийн орчим бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлсэн нь баавгай байх магадлалтай гэх камерын бичлэгийн цаг үетэй таарч байсан бөгөөд баавгай биш иргэн Б дүрс бичлэгт бүдэг бичигдсэн гэж дүгнэсэн байна. 

Тодруулбал, Онцгой комиссын даргын шийдвэрээр баавгай байх магадлалтай гэж үзсэн бичлэгийг дахин нягталж үзэх үүрэг өгсний дагуу үзэхэд, хүн байх магадлалтай бүрсгэр бичлэг байна гэж үзэж, 19:10 цагт есөн хүний бүрэлдэхүүнтэй баавгай орсон гэх бургасанд мөр хайх болон самналт хийхэд баавгайн мөр олоогүй байна. 

13:48 цагт баавгайн тухай мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ирүүлсний дагуу Дүүргийн онцгой байдлын хэлтсийн орлогч даргаар ахлуулсан дөрвөн алба хаагч нэг автомашинтай гарч тухайн байрлалд очиж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.  Нэмэлтээр Дүүргийн засаг дарга, Онцгой байдлын хэлтсээс есөн алба хаагч, хоёр автомашин нэг дронтой, нийслэлийн аврах ангиас долоон алба хаагч, нэг автомашин, нэг завьтай, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн долоон алба хаагч , хоёр автомашинтай, цагдаагийн байгууллагаас 31 алба хаагч, долоон автомашинтай, Байгаль орчны яам, нийслэлийн байгаль орчны газраас дөрвөн алба хаагч, хоёр автомашин, нэг дронтой, нийт 55 алба хаагч, 15 автомашинтай ажиллажээ. Тус дүүргийн Онцгой комиссын шуурхай штабыг 17:17 цагт байгуулсан байна. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб 01:10 цагт хуралдаж, нөхцөл байдлыг үнэлж, ажиллаж байгаа бүлгүүдийг буулгаж, хөдөлгөөнт ажиглалтын эргүүлийн бүлэг гаргах шийдвэр гаргасанбайна.  


Хуваалцах:
2Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх