
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анарыг гадаад дахь томилолтоо багасгаж, ажлаа хийхийг шаардсан. Мөн өчигдөр 19:34 цагт утсанд нь сүрдүүлсэн утга бүхий зурвас ирсэн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар цахим хуудсаараа мэдээллээ.
Тэрбээр “Хулгайчдын эрх хүүхдүүд алчихгүй бол та нарт монголчууд өргүй шүү. Шударга л байх ёстой. Хүн оролдоод байдаг нь би биш шүү, найзуудаа. Хулгайч нар Монголын бүх юмны эзэн биш шүү. Өмнө дэд ерөнхийлөгчөөс нь нэг мессеж бас ирж байсан. Эсвэл Г.Энхтайван нь юм уу” гэжээ. Уг зурвасыг хэн илгээсэн нь тодорхойгүй ч Монголбанкны удирдлагуудтай холбоотой байж болзошгүй байгаа аж.




