
Өвлийн улирал эхэлж, цаг агаарын нөхцөл байдал өөрчлөгдөн, цас орох, замын зорчих хэсэг мөстөх, халтиргаа гулгаа үүсэх эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан нийт жолооч нарт дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тээврийн хэрэгслийнхээ өвлийн бэлтгэлийг бүрэн хангаж, дараах зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү.
Үүнд:
- Өвлийн улиралд тохирсон дугуйг тавиулах;
- Дугуйн хээний элэгдэл, гэмтлийг шалгах;
- Дугуйн хий, даралтыг хэвийн хэмжээнд байлгах;
2. Тээврийн хэрэгслийн өвлийн үзлэг, үйлчилгээнд хамрагдах
- Хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэнийг шалгах;
- Аккумлятор, тоормосны системийн ажиллагааг шалгуулах;
- Халаалт, цонх гэсгээх системийн хэвийн ажиллагааг хангах;
- Гэрэл, дохио, шил арчигчийн бүрэн бүтэн байдлыг шалгах;
- Өвлийн улиралд тохирсон шил угаагч шингэн хэрэглэх.
3. Замын нөхцөлд тохируулан хурдаа сонгох
- Халтиргаа гулгаатай үед хурдаа сааруулах;
- Тээврийн хэрэгсэл хоорондын зайг тохиромжтой хэмжээнд барих;
- Огцом тоормослох, гэнэт жолоо мушгихаас зайлсхийх;
- Явган хүний гарц, уулзвар, сургууль, цэцэрлэг орчимд онцгой анхаарал болгоомжтой зорчих.
4. Замд гарахын өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгах
Техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй, өвлийн бэлтгэлээ бүрэн хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох нь зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймд жолооч та автомашиныхаа өвлийн бэлтгэлийг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой соёлтой оролцоно уу.
Замын хөдөлгөөний аюулгүй байдал жолооч таны хариуцлагаас эхэлнэ.
ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ АЮУЛГҮЙ ЗОРЧЪЁ!
ТЦА ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ОРОН НУТГИЙН ЗАМЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН АХЛАХ ЗОХИЦУУЛАГЧ, ЦАГДААГИЙН АХМАД Э.ЧИНБААТАР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу