Украины Ерөнхийлөгч Зеленский ОХУ нь Украин руу баллистик пуужингаар олон удаагийн дайралт хийсэн бөгөөд энэ талаар түншүүдээсээ ямар ч урьдчилсан анхааруулга аваагүй гэдгээ мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, ОХУ-ын хүчин Киев хот болон түүний эргэн тойрны бүс нутгийг чиглүүлэн 16 баллистик пуужин харвасан байна. Түүнчлэн ОХУ-ын арми төрөл бүрийн 200 гаруй нисгэгчгүй онгоц ашигласан байна. Дайралтууд өргөн хүрээг хамарч, Харьков, Днепропетровск мужуудаас эхлээд баруун хэсгийн Волынь, Ровно, мөн өмнөд бүсийн Одесса муж хүртэлх нутгуудад хүрсэн байна. Эдгээр цохилтын улмаас хүмүүс бэртэж, эрчим хүчний дэд бүтцийн 10 гаруй байгууламж эвдэрч, дор хаяж 550 мянган өрх цахилгаангүй болжээ. Мөн эмнэлэг, сургууль, метроны буудлууд болон орон сууцны барилгууд өртөн эвдэрсэн байна.