Б.Пүрэвдагва: Хотын төв болон зуслангийн авто замуудад давс, бодис асгах болон цас цэвэрлэгээ үргэлжилж байна

Хуваалцах:
Б.Пүрэвдагва: Хотын төв болон зуслангийн авто замуудад давс, бодис асгах болон цас цэвэрлэгээ үргэлжилж байна

Нийслэлийн хэмжээнд цас цэвэрлэгээний нөхцөл байдлыг танилцууллаа.

Энэ тухай Хотын дарга Б.Пүрэвдагва "Өчигдрийн орсон цас онцлогтой. Улирал шилжих үед орсон цас хайлаад оройдоо хөлдөөд мөстөж, халтиргаа гулгаа ихэсдэг. Хотын төв болон зуслангийн бүсийн авто замуудад давс, бодис асгаж дууссан. Энэ ажил өнөөдөр ч үргэлжилнэ.

Өнөөдөр өглөөнөөс эхлэн хот нийтийн аж ахуйн салбарын ажилтнууд зам, талбайн цасыг үргэлжлүүлэн цэвэрлэж байна.

Энэ өвөл 3,200 ажилтан, 647 машин механизм, 700 гаруй бичил техникээр халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллана.

Өчигдөр орой халтиргаа гулгаанаас шалтгаалж авто замын ачаалал маш их байлаа. Бид эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэхгүйн төлөө бүх хүчээ дайчлан ажиллана. Харин иргэд, жолооч нар автомашиныхаа өвлийн дугуйг тавих, аж ахуйн нэгж , байгууллагууд орчныхоо 50 м.кв талбайн цасыг цэвэрлэх үүргээ биелүүлэхийг уриалж байна" гэв.

Нийслэл хотод шөнийн 01:00 цаг хүртэл цас орсон бөгөөд хот нийтийн аж ахуйн салбарын ажилтнууд оройгоос шөнийн 04:00 цаг хүртэл зам, талбайн цасыг цэвэрлэжээ.

Өнөөдрөөс давс, бодис ачсан машинуудыг зуслангийн бүсэд ойр байршуулах, Хүүхдийн 100, Сөүлийн гудамжны явган хүний зам талбай халтиргаа ихтэй байгааг хэлж, зам, талбайн хөлдсөн мөсийг шуурхай цэвэрлэхийг тэрбээр Сүхбаатар дүүргийнхэнд үүрэг болгов. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх